Хөх тэнгэрт дүүлэн нисэх аварга хөлгийн эзэд болохоор суралцаж буй Агаарын Тээврийн Үйлчилгээний ангийн оюутнууд МИАТ-тай танилцах аялал хийлээ. Агаарын тээврийн үндэс хичээлийн хүрээнд хийгдэж байгаа энэхүү аялалын хүрээнд оюутнууд нислэгийн зурвас, үйлчилгээ болон хөлөг онгоцтойгоо танилцсан байна.

24824650_1527472567369498_948385733_n 24891731_1527472347369520_1129479564_n 24740504_1527472344036187_1339671559_n 24740815_1527472350702853_1545706420_nАялалыг  ОТИС-ын сургалтын албаны менежер М.Зээргэнэ, багш Б.Оюундаш нар дагалдан МИАТ-ын тусгай хамгаалалтын нислэгийн стандарт хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэбат удирдан явууллаа. Энэ удаад АТҮ 1а, 1б ангиуд явсан бөгөөд үлдсэн хоёр анги ирэх долоо хоногийн мягмар гарагт МИАТ-тай танилцана. Цаашид сургалтын чиглэлээр МИАТ-тай хамтран ажиллах бөгөөд зарим мэргэжлийн болон практик хичээлүүдийг орчинд нь оруулахаар төлөвлөн ажиллаж байна.