Дэлхий даяаршиж байгаа энэ цагт англи хэл бүх нийтийн хэрэглээний хэл болоод байгаа билээ. Ялангуяа дээд боловсролын салбарт ажиллаж буй багш нарт судалгаа шинжилгээний ажил хийх, сургалтын арга техникээ сайжруулах, оюутанд үр өгөөжтжй мэдлэгийг түгээхэд дэлхийн боловсролоос сурах зүйл их байна. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн иргэнийг бэлдэхэд багш нарын англи хэлний мэдлэг юунаас ч чухал.

27332092_581270188881483_582152368533943231_n 27332519_581270185548150_1088993866324047504_n Отгонтэнгэр Их сургууль сургалтын хөтөлбөрөө олон улсад амжилттай магадлан итгэмжлүүлээд эхэлсэн бөгөөд цаашид дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх алхамуудаа хэдийнээ хийж эхлээд байна. Түүний нэг нь өнөөдөр сертификатаа гардуулж буй англи хэлний эрчимжүүлсэн сургалт байлаа. Оюутны амралт эхэлсэнтэй холбогдуулан Отгонтэнгэр Их сургуулийн багш, ажилтанууд нэг сарын англи хэлний эрчимжүүлсэн сургалтанд хамрагдсан. Нийт 240 цагийн сургалтанд 60 гаруй багш, ажилтанууд хоёр түвшинд суралцсан бөгөөд Швецарийн Цюрихийн Их сургуулийн доктор Юргин Капитан урилгаар багшилсан юм. Мөн Отгонтэнгэр Их сургуулийн мэргэжилтэн  Ражеев Парашар, Эмма Ламбертон болон тус сургуулийн англи хэлний багш нар сургалтыг удирдан зохион байгууллаа.

27654919_581270205548148_6810935181476322933_n 27336974_581252518883250_3890344098772143704_n

Өдөрт 12 цагаар долоо хоногт зургаан удаа хичээллэж ачаалал өндөртэй явсан ч нэг сарын хугацаанд асар их зүйлийг сурч мэдсэндээ багш нар сэтгэл хангалуун байгаагаа хэлж байна. Сурья гэсэн хүсэл байгаад хичээж чадвал амжилтанд хүрч болдогийг ахмад багш нар харуулж чадлаа.

Багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, цаашлаад сургалтын үйл ажиллагааны өдөр тутмын хэрэглээ болгох шаардлагыг тус сургууль тавьж эхлэх бөгөөд энэ төрлийн сургалтуудыг ч цаашид шат дараатайгаар зохион байгуулах юм байна.

“Би дэлхийн олон оронд англи хэлний сургалт зохион байгуулж байлаа. Танай сургуулийн багш нар шиг ийм их эрмэлзэлтэй, хичээл зүтгэлтэй, урам зоригтой бас дайчин суралцагч нартай тааралдаж байсангүй. Отгонтэнгэр Их сургуулийн хамт олонтой ганцхан сарын хугацаанд хамтдаа байсан ч дэндүү сайхан дурсамж дүүрэн буцаж байна. Хамгийн гол нь бүх багш нараа англи хэлтэй болгох ажлыг бусад их дээд сургуулиудаа тэргүүлэн эхлүүлсэн энэ ажил үр дүнгээ өгөх нь дамжиггүй. Бусад нь ч та бүхнийг даган эхлүүлэх байх гэж найдаж байна.” хэмээн Цюрихийн Их сургуулийн багш доктор Юргин Капитан хэллээ. Тэрээр өөрийн цалингаасаа Сэтгүүлзүйн 4-р ангийн оюутан Ц.Энх Оргил, англи хэлний 1-р ангийн оюутан Л.Энхжин нарт тус бүр 500,000 төгрөгийн тэтгэлэг олгосон юм.

27540225_581271485548020_8502451006578456468_n 27540446_581271572214678_1681359520338195118_n

Энэ удаагийн сурглатын нэг хүний зардал 1,980,000 төгрөг болсон ч бүх зардалыг сургууль гаргажээ. Байгуулагдаад 28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн анхны Отгонтэнгэр Их сургууль багш ажилтануудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхааран ажилладаг. Түүний нэг бол нэг зуу гаруй сая төгрөгийн зардалаар бүх багш нарынхаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлсэн явдал юм. Багш ажилтанууд ч сургалт зохион байгуулсан удирдлагууд, мэргэжилтэн багш нартаа баярласан талархаснаа илэрхийлсэн. Дээд боловсролын салбарт түүчээлэн яваа тус сургуулийн багш нар цаашид ч англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд онцгой анхааран үргэлжлүүлэн суралцана гэдгээ нэгэн дуугаар хэлж байлаа.