Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж

Отгонтэнгэр их сургууль Хүмүүнлэгийн сургууль Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхим

Тэнхимийн эрхлэгч:С.Одхүү доктор /Ph.D/, дэд профессор

Сургалтын төлөвлөгөө

Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлээр боловсрол судлалын бакалаврын зэрэг олгох /D011201/ хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилд нийт 123 багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс бүрдэх хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн /үндсэн, хавсарга/ болон сонгон судлах хичээлийн бүлгээс бүрдэнэ. Сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь боловсрол олгох хичээл нийт багц цагийн 26 хувь, мэргэжлийн суурь боловсрол олгох хичээл нийт багц цагийн 24,4 хувь, мэргэжлийн болон сонгон судлах хичээл нийт багц цагийн 49,6 хувийн агуулгатай, заавал болон сонгон судлах хичээлүүдээс бүрдэнэ.

Хөтөлбөрийн зорилго

Бага насны хүүхдийг судалж оношлох, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх мэдлэг, чадвартай, хүүхэд төвтэй сургалтын онол, арга зүй, сурах сургах арга барил эзэмшсэн, сургалтын орчинд үйлчилгээ үзүүлэх заах арга зүйн өндөр мэдлэг, дадал, чадвар бүхий боловсон хүчин бэлтгэж, багшийн ёс зүйг чанд баримтлан ажиллах үнэт чанарыг эзэмшүүлэх, үндэсний стандарт болон олон улсын ерөнхий хандлага, орчин үеийн жишигт нийцсэн, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, багшийн заах арга, ур чадвартай, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц олон талын мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн зорилт

  • Ерөнхий сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын орчин үеийн онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлнэ
  • Бага насны хүүхдийн хөгжлийн тухай онол, үзэл баримтлалтай болгоно
  • Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын багц хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсрол I,II Үндэсний хөтөлбөр, Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэр, Хүүхдийн эрхийн конвенц зэрэг эрх зүйн мэдлэг эзэмшүүлнэ
  • Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэг, бага насны хүүхдийн нас, сэтгэцийн хөгжлийн онцлогт тулгуурлан тэднийг хөгжүүлэх арга, технологийн талаарх мэдлэг эзэмшүүлнэ
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын аргазүй эзэмшүүлнэ.
  • Боловсролын тогтолцоо, түүний удирдлагын үндсийн тухай мэдлэг,
  • Бага насны хүүхдийн дүрслэн зурах, урлан бүтээх чадварыг хөгжүүлэх, дуулах, бүжиглэх, хөгжимдөх чадвар эзэмшүүлэх чадвартай болгоно
  • Бага насны хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай ажиллах арга барилд сургана
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийг цэцэрлэгийн ердийн бүлгийн хүүхдүүдтэй хамт сургаж хөгжүүлэх онол, арга зүйн мэдлэг, чадвар дадал эзэмшүүлнэ

Ажлын байр, албан тушаал

  • Цэцэрлэгийн багш

Хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага:

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх

Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн бол дараа шатны их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулж болох тухай тодорхойлолтыг БСШУЯ-аас авсан байх

Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл, босго оноо

Монгол хэл эсвэл нийгмийн тухай мэдлэг 400