Бизнесийн удирдлагын

бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Тэнхимийн эрхлэгч: П.Эрдэнэбат докторант

Сургалтын төлөвлөгөө

Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох /D041301/ хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилд нийт 123 багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс бүрдэх хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь хичээл нийт багц цагийн 29,7 хувь, мэргэжлийн суурь боловсрол олгох хичээл нийт багц цагийн 21,1 хувь, мэргэжлийн хичээл нийт багц цагийн 49,2 хувийн агуулгатай, заавал болон сонгон судлах хичээлүүдээс бүрдэнэ.

Хөтөлбөрийн зорилго

Орчин үеийн бизнесийн удирдлагын шинжлэх ухааны зорилго, зарчим, үзэл баримтлал, онол арга зүйд тулгуурлан байнга хөгжүүлж, амьдрал практикт хэрэгжүүлэх боломж, арга зам, чадвар зэргийг эзэмшүүлэх, бизнесийн удирдлагын сургалтыг орчин үеийн жишигт нийцүүлэхэд оршино.

Хөтөлбөрийн зорилт

  • Хичээлийн хөтөлбөрийг үндэсний стандарт, дэлхийн хөгжлийн ерөнхий чиг хандлага, орчин үеийн зах зээлийн нийгэм болон мэргэжлийн байгууллагуудын эрэлт хэрэгцээ, ажлын байрны тодорхойлолт, шаардлагад нийцүүлэн  шинэчлэн боловсруулах
  • Суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг чадвар, хандлагыг хичээл тус бүрээр үндэсний стандартын хүрээнд тодорхойлж хэрэгжүүлэх, суралцагчдад мэргэжлийн ёс зүйг чандлан сахих хандлага төлөвшүүлэх
  • Суралцагчдад хандсан боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, өөрийн байр сууринаас хандах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын аргазүй эзэмшүүлнэ.
  • Мэргэжлийн гадаад хэлний мэдлэгтэй

Ажлын байр , албан тушаал

Дараах байгууллага, аж ахуйн нэгжид санхүүч, санхүүгийн менежер, эдийн засагч

  • Банк, банк бус санхүүгийн байгууллага
  • Татварын байгууллага
  • Даатгалын байгууллага
  • Боловсролын байгууллага
  • Төсвийн байгууллага, ТӨУҮГ
  • Аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн менежер
  • Олон улсын худалдааны байгууллагад менежер

Хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага:

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх

Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн бол дараа шатны их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулж болох тухай тодорхойлолтыг БСШУЯ-аас авсан байх

Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл, босго оноо

Математик 400