Бизнесийн эрх зүйн тэнхимийн танилцуулга

  1. Түүхэн хуудаснаас

Отгонтэнгэр их сургууль нь 1994 оноос эхлэн эрх зүйч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд 1995 онд эрх зүйн тэнхим анхлан байгуулагдсан. Харин 2005 оноос эхлэн эрх зүйн тэнхим нь Хууль зүйн сургууль болон өргөжиж, улмаар Бизнесийн эрх зүйн тэнхим шинээр байгуулагдан өнөөг хүртэл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байна.

2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн 01 дүгээр тогтоолоор “Аж ахуйн эрх зүйн мэргэжил”-ийн бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдэв.

  1. Тэнхимийн бүтэц

Бизнесийн эрх зүйн тэнхим нь тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессор, багш нараас бүрдэх бөгөөд зөвлөх профессороор Үндсэн хуулийн цэцийн гишүүн дэд профессор Д.Наранчимэг, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын гавъяат багш Л.Баасан, тэнхимийн эрхлэгчээр Р.Очирбал нар ажиллаж байна. Д.Эрдэнэчимэг, Б.Энхбаяр, Д.Оюунбат, Ү.Амарбат, Д.Даваадорж, Э.Мөнхжаргал зэрэг багш нар тус тэнхимд үндсэн багшаар ажиллаж байна.

  1. Тэнхимийн эрхлэгчийн товч танилцуулга

Бизнесийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Р.Очирбал нь 2005 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. Р.Очирбал нь тус сургуульд 2005 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд Үндсэн хуулийн эрх зүй, Иргэний эрх зүйн чиглэлээр мэргэшиж байна. Тэрээр Монголын хуульдын холбооны Хуульчдын үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүн, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын Хуульчдын бүлгийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг.

11

  1. Багш нарын товч танилцуулга
Багшийн нэр Мэргэшсэн чиглэл Төгссөн сургууль Боловсролын салбарт ажилласан жил
1 Д.Эрдэнэчимэг Оюуны өмчийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй – 1998 онд Отгонтэнгэр их сургууль /бакалавр/- 1999 онд МУИС /магистр/

– 2010 онд Японы Нагоягийн их сургууль /магистр/

17 жил
2 Б.Энхбаяр Процессын эрх зүй – 1991 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургууль- 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль /бакалавр/

– 2000 онд МУИС-ийн магистр

15 жил
3 Д.Оюунбат Хөдөлмөрийн эрх зүй, бизнесийн эрх зүй – 1990 онд ОХУ-ын Иваново хотын Улсын их сургууль /бакалавр/- 1991 онд ОХУ-ын Иваново хотын Улсын их сургууль /магистр/

 

20 жил
4 Д.Даваадорж Экологи, газрын эрх зүй – 2004 онд Отгонтэнгэр их сургууль /бакалавр/- 2007 онд Отгонтэнгэр их сургууль /магистр/ 5 жил
5 М.Мөнхжаргал Санхүүгийн эрх зүй – 2007 онд Отгонтэнгэр их сургууль /бакалавр/- 2009 онд Орхон их сургууль /магистр/ 4 жил
6 Ү.Амарбат Өмчийн эрх зүй – 2012 онд Отгонтэнгэр их сургууль /бакалавр/- 2014 онд Отгонтэнгэр их сургууль /магистр/ 3 жил

 

  1. Тэнхимийн эрхэм зорилго

Оюутныг чадваржуулъя, нийгэмшүүлье, багшийг хөгжүүлье

  1. Тэнхимийн зорилт
  • Оюутныг бүх талаар чадваржуулах, тэдний нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх
  • Зөв мэдлэг, хандлага, чадвар бүхий эрх зүйч мэргэжилтэн бэлтгэх
  • Багшлах боловсон хүчнийг эрдэмжүүлж, мэргэшүүлэх
  • Суралт-судалгааны тэнхимийг бий болгох
  1. Салбарын онцлог, давуу тал
  • 20 жилийн сургалтын үйл ажиллагааны туршлага
  • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр
  • Мэргэжлийн, тогтвортой багшлах бүрэлдэхүүн
  • Стандартад нийцсэн сургалтын орчин, хэрэглэгдэхүүн
  • Төрийн болон мэргэжлийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа
  • Эрх зүйч мэргэжлийн практик дадлага, мэргэжлийн ур чадвар олгох түшиц бааз
  • Эрдэм, шинжилгээний судалгааны ажил
  • Мэргэжлийн хөрвөх чадвар
  1. Тогтмол явуулдаг сургалт, эрдэм шинжилгээ, соёл урлаг, хүмүүжлийн ажил

Сургалтын чиглэлээр зохион байгуулдаг ажил:

  • Оюутан чадваржуулах сургалт
  • Хуульчийн ур чадварын сургалт
  • Илтгэх урлаг, ярианы чадвар олгох сургалт
  • Манлайлах чадварын сургалт
  • Парламентын болон шүүхийн мэтгэлцээний сургалт
  • Хууль хэрэглэх чадвар олгох сургалт
  • Хууль зүйн клиникийн сургалт
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих чадвар олгох сургалт
  • Хамтран ажиллагч байгууллагатай хамтран зохион байгуулах бусад сургалт

Эрдэм шинжилгээний болон мэргэжлийн чиглэлээр зохион байгуулдаг ажил

  • “Үндсэн хуулийн түүхэн хөгжил, харьцуулсан судалгаа” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал /намар/
  • “Эрх зүй: Өччигдөр, Өнөөдөр, Маргааш” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал /хавар/
  • Эрх зүйн тохиолдол шинжлэх, бодлого бодох уралдаан
  • Шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн
  • Парламентын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн
  • Уран илтгэгч шалгаруулах тэмцээн

Соёл, урлагийн чиглэлээр зохион байгуулдаг ажил:

  • Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
  • Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
  • Хөл бөмбөгийн тэмцээн
  • Урлагийн үзлэг
  • “Эрүүл биед, саруул ухаан” явган аялал
  • Цасны баяр

Хүмүүжлийн чиглэлээр зохион байгуулдаг ажил:

  • “Цэвэр хот” нийтийн цэвэрлэгээ
  • Сайн үйлсийн аян
  • Мэргэжил сурталчлан аян
  • Хууль сурталчлах аян