Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, “Нэг бүс, Нэг зам”, “Торгоны зам” дагуух бусад улс орнуудын их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөтгөх зорилгоор Монгол-Хятадын 2 дахь удаагийн экспог ӨМӨЗО-ны Хөх хотод 2017 оны 10 дугаар сарын 24-29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Экспогийн хүрээнд Их дээд сургуулийн захирлуудын уулзалт, форум (CME 2017)-ыг амжилттай зохион байгуулж, Монгол, Хятад, Оросын Торгоны зам дагуух их, дээд сургуулиудын холбоог үүсгэн байгууллаа.

22171662_10210845760925036_1970496989_o 22197668_10210845760565027_1741769034_o 22199149_10210845765405148_596982380_o 22217813_10210845821966562_2082027025_o 22217896_10210845756164917_1996099113_o22171584_10210845835886910_1925979981_o

“Нэг бүс, Нэг зам” стратегийн бодлогын хүрээнд Олон Улсын хэмжээнд зохион байгуулсан энэ арга хэмжээнд Монгол, Хятад, ОХУ, БНСУ, Малайз, Тайланд, Казакстан, Киргизстан, Узбекстан зэрэг улс орнуудын 60 гаруй  Их дээд сургуулийн захирлууд, төлөөлөгчид оролцсон байна. Монгол улсын 14 их, дээд сургуулийн захирал болон төлөөлөгчид оролцсоноос Отгонтэнгэр их сургуулийг төлөөлөн Хууль зүйн сургуулийн захирал дэд профессор Ц.Алтанцэцэг, Сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Х.Энхтуяа, ЭЗБУС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Э.Ганбат нар оролцож, мэдээлэл, туршлагаа харилцан солилцоод ирлээ.