Отгонтэнгэр их сургуулийн багш, ажилтануудын бяцхан үрс өнөөдрийг инээд хөөр, баяр цэнгэл дүүрэн өнгөрүүллээ. Жил бүрийн энэ өдөр ректор, доктор Н.Энхзаяа багшийн санаачлагаар хүүхдийн баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаад ч Отгонтэнгэрчүүд бяцхан үрсээ дагуулсаар инээд хөөр дүүрэн баяртаа ирлээ. Бяцхан үрсийн минь баяр дээр баяр нэмж “Одтой жаалууд” цэцэрлэгийн авьяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлсэн юм.

18671744_464288413912995_1343944463767779935_oҮе тэнгийн жаалуудынхаа бүжиглэж дуулахыг харсан хүүхдүүд тун удахгүй өөрсдөө авьяасаа үзүүлж эхэлсэн. Дууны, бүжгийн, уран зургийн болон АХА тэмцээнд оролцсон хүүхдүүд энгэртээ медалиа зүүн баярлан хөөрцгөөж байлаа. Хүүхэд л юм хойно медаль авч чадаагүй зарим нэг нь эцэг эхээсээ түүнийг нэхэн багахан сандаргаад авсан шүү. Н.Энхзаяа багшийнхаа сэтгэлээ гарган бэлдсэн бэлгийг авсан хүүхдүүдийн нүдэнд баяр хөөр дүүрэн байлаа.

18739246_464289533912883_7388013465522358890_oЭнэхүү сайхан арга хэмжээг зохион байгуулсан ОТИС-ийн түшиц “Одтой жаалууд” цэцэрлэгийн хамт олон, авьяаслаг бяцхан хүүхдүүддээ нийт Отгонтэнчүүдийнхээ өмнөөс баярласан талархаснаа илэрхийлье.
Бяцхан үрсийн минь инээд цалгисан сайхан өдрийг санаачлан ивээн тэтгэсэн ОТИС-ийн ректор, доктор Н.Энхзаяа багшдаа үрсийнхээ “МАШ ИХ БАЯРЛАЛАА” гэсэн сэтгэлийнх нь үгийг дамжуулья. Отгонтэнгэрийн минь үрс улам олон болтугай.

18700715_464290850579418_6804809617578369548_o