Бүртгэл Менежментийн Тэнхимийн танилцуулга

Отгонтэнгэр Их Сургууль нь 2006-2007 онд бүтцийн өөрчлөлт хийж Бизнесийн удирдлагын тэнхим (БМТ)нь Эдийн Засаг Бизнесийн Удирдлагын Сургууль болж өргөжсөн. Тус сургууль нь Бүртгэл Менежментийн Тэнхим болон Эдийн Засгийн Тэнхим гэсэн 2 нэгжтэйгээр зохион байгуулагдсан. Бүртгэл Менежментийн Тэнхим нь үүсэн байгуулагдсанаас хойш 9 дэх жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар Нягтлан бодогч, Санхүүгийн менежер, Олон улсын худалдааны менежер мэргэжлүүдээр сургалт явуулж байна.

Тус тэнхимийн хувьд зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр мэдлэг боловсрол бүхий тэргүүний мэргэжилтэн бэлтгэх, сургалт-судалгааны байгууллагын түвшинд ажиллах, дотоодын болон олон улсын магадланд орох зорилт тавин ажиллаж байна.

БМТ нь менежментийн 3 багш, маркетингийн 1 багш,нягтлан бодох бүртгэлийн 5 багш нийт 9 багштай үйл ажиллагаагаа эхэлж байсан. Өнөөдөр тус тэнхим менежментийн 4 багш, нягтлан бодох бүртгэлийн 6 багштайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэнхимийн эрхлэгчээр П.Эрдэнэбат ажиллаж байна.

Бүртгэл менежментийн хамт олон

Тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнд дараах багш нар ажиллаж байна. Үүнд:

  1. овог нэр: Лувсанцэдэн Удвал ОТИС-ЭЗБУС-ийн захирал, ММНБ
  2. овог нэр: Рэнчин Батжаргал зөвлөх багш, доктор, профессор
  3. овог нэр: Дашзэвэг Сэржамц зөвлөх багш, доктор, профессор
  4. овог нэр: Пүрэв Эрдэнэбат магистр, ахлах багш, тэнхимийн эрхлэгч
  5. овог нэр: Маньбадар Довууч доктор, ахлах багш,  багш
  6. овог нэр: Нанзаддорж Отгонбаяр магистр, ахлах багш, багш
  7. овог нэр: Жамц Ганзаяа магистр, багш, ММНБ
  8. овог нэр: Сүндэв Баярцогт магистр, багш
  9. овог нэр: Пүрэвдагва Эрдэнэчимэг магистр, багш
  10. овог нэр: Сүхбаатар Эрхэмбаяр магистр, багш
  11. овог нэр: Намсрай Мөнхзаяа магистр, багш

Тэнхим нь суралцагчдын чадавхийг дээшлүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөрийг 4 удаа шинэчлэн боловсруулаад байна. Тус хөтөлбөр нь 2014 онд БМИҮЗөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2013 оноос АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэл /ACBSP/-д гишүүнээр элссэн.

2014 оноос АНУ-ын Colorado Heights University-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

2014-2015 оны хичээлийн жилд Бүртгэл менежментийн тэнхим нь 40 гаруй мэргэжлийн хичээлүүдийг бакалаврын түвшинд зааж байна.

БМТэнхим нь 2008 оноос хойш Интерактив Би Ай ХХК-тай хамтын ажиллагаатай ажиллаж байгаа бөгөөд тус компаний нэрэмжит “Интерактив-Нягтлан бодох бүртгэлийн программын сургалтын төв”-ийг нээн ажиллуулж байна.

Интерактив программын сургалтын төвд Interactive Diamond ERP5.0 программыг ашиглахаас гадна, 2009 оноос тус компаниас гаргасан “Imfact“ программыг суурилуулан дадлагын баазаа өргөжүүлж, оюутнуудад мэргэжлийн  чадвар олгож байна. Мөн тус төв нь хэвлэх, хувилах болон бусад хэрэгцээт үйлчилгээг оюутан танд зориулан явуулж байна.

БМТ нь сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаас гадна оюутнуудад хандсан мэргэжлийн уралдаан тэмцээн, АСТ, спорт, урлагийн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсаар ирсэн.

Уламжлал болгон зохион байгуулдаг ажлууд: 

Мэргэжлийн уралдаан тэмцээн:

  • Мэргэжлийн хичээлүүдээр АСТ
  • Мэргэжил сурталчлах аян
  • Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад оролцох
  • Менежментийн улсын олимпиадад оролцох
  • Танилцах дадлага
  • Үйлдвэрлэлийн дадлага
  • Курсын ажил
  • Дугуйлан хичээллүүлэх
  • Оюутны Эрдэм шинжилгээний хурал
  • Багш нарын эрдэм шинжилгээний хурал

Спорт, соёл урлагийн ажлууд:

  • Оюутны танилцах аялал
  • Оюутны шинэ жилийн арга хэмжээ
  • Оюутны Урлагийн наадам
  • Санхүү, эдийн засагчдын өдрийг угтан ЭЗБУС-ийн аварга шалгаруулах спортын арга хэмжээ
  • ЭЗБУС-ийн төгсөгчдийн нэрэмжит спортын арга хэмжээ

Улсын хэмжээнд оролцсон арга хэмжээ

  • Менежментийн улсын III, IV, V, VI, VII, VIII, IX, X-р олимпиадуудад амжилттай оролцсон. Менежментийн улсын V-р олимпиадад тэргүүн байр эзэлж байсан.
  • НББ-н улсын олимпиадад 3 удаа амжилттай оролцсон.
  • Эврика улсын хэмжээний ЭШХуралд тэнхимийн багш нараас илтгэл тавьдаг. Тэнхимийн багш доктор М.Довууч (Ph.D) нь Эврика ЭШХуралд салбартаа тэргүүн байранд орж байсан.
  • ХААИС-ЭЗСургуультай хамтын ажиллагааны хүрээнд багш нарын ЭША-д оролцсон.
  • Мэргэжил боловсролоо дээшлүүлэх, мэдлэгээ тэлэх зорилгоор улсын хэмжээнд зохиогдож буй эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалтуудад тогтмол оролцдог.

ЭЗБУС-ийн “Интерактив” санхүүгийн программын сургалт, дадлагын төв 

Зорилго: Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийн ажиллагааг гар аргаар болон санхүүгийн программаар гүйцэтгэх санхүүгийн тайлан бэлтгэх ажиллагааны  мэдлэг, чадвар, дадлыг суралцагчдад олгож эзэмшүүлэн мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд оршино.

Ажил олгогчийн зүгээс төгсөгчдөд тавигддаг гол шаардлагын нэг нь санхүүгийн программ дээр ажиллах чадвар байдаг бөгөөд бид энэ чадварыг олгох зорилгоор 2007 онд Интерактив ХХК-тай гэрээ байгуулан 70 гаруй сая төгрөгийн өртөгтэй “Интерактив” программын сургалтын төвийг байгуулж, DIAMOND ERP 5.0, IMPACT, PAYROLL даасан программуудыг суурилуулснаар дадлагын баазыгбүрэн шийдсэн.

Уг төвд дараах сургалтуудыг явуулж ирсэн.

  • Танхимын сургалт
  • Үйлдвэрлэлийн дадлага
  • Санхүүгийн программын сургалт
  • НББ-н анхан шатны болон санхүүгийн программын сургалт (иргэд болон хувь хүн)
  • Байгууллагын захиалгат санхүүгийн программын сургалт
  • Төгсөгчдөд мэргэжил дээшлүүлэх сургалт

Хамтын ажиллагаа

  1. “Ногоон алт” төсөл (Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран-2010). ЭЗБУС-ийн болон тус тэнхимийн багш нараас судалгааны ажилд хамрагдан ажиллахын зэрэгцээ судлаачаар ажилладаг.
  2. Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй мэргэжлийн чиг үүргийн хүрээнд хамтын ажиллагаатай ажиллдаг. Тус тэнхимийн багш нараас сургалтын хорооны орон тооны гишүүнээр ажилладаг бөгөөд багш нараас мэргэжил дээшлүүлэх болон мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд хамтран ажиллах зэрэг байнгын хамтын ажиллагаатай ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд багш нарын болон оюутнуудын дунд мэргэжлийн болон спортын төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж иржээ.
  3. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газартай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд “Интерактив” сургалтын төвд нийгмийн даатгалын газрын ажилтнуудад Имфакт программын сургалт зохион байгуулсан.
  4. Интерактив Би Ай ХХК-тай хамтын ажиллагаатай ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд Интерактив сургалтын төвөөр дамжуулан хамтын ажиллагаатай бусад мэргэжлийн байгууллага болон төгсөгчдөд мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулан ажиллаж байна.
  5. Отгонтэнгэр их сургууль Голландын Инхолланд их сургууль, Голланд-Монголын хамтарсан “PUHMIM” компанитай хамтран аялал жуулчлал-зочид буудлын менежментийн 1 жилийн хамтарсан сургалтыг Инхолландын их сургуулийн сургалтын хөтөлбөрийг жишиг болгон зохион байгуулсан.
  6. МХАҮТ-тай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд багшлах боловсон хүчнийг сургалт семинарт хамрагдах, хамтран сургалт зохион байгуулах, бизнесийн байгууллагуудад захиалгаар судалгаа хийх, судалгааны ажлын материал харилцан солилцож ашиглах, оюутнуудын мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж иржээ.
  7. Хас банкны Баянзүрх салбартай хамтын ажиллагаатай ажилладаг.
  8. АНУ-ын Colorado Heights University оюутан солилцооны хөтөлбөр
  9. МУИС-ийн ЭЗСургууль, ХААИС-ийн ЭЗСургууль, СЭЗДС, ШУТИС-КТМС зэрэг сургуулиудтай хамтран ажиллаж иржээ.