Оюутны дотуур байр

“Оюутны дотуур байрны стандарт”-ын дагуу баригдаж 2014 онд ашиглалтанд орсон ОЮУТНЫ ӨРГӨӨ цогцолборт албан ёсны гэрээний дагуу хөдөө орон нутгаас ирсэн 1-3 дугаар курсын оюутнуудыг оюутнуудыг оруулдаг.

Манай байр нь оюутан хөгжлийн төв, номын сан, эрүүл мэндийн төв, интернет кафе, фитнес төв зэрэг оюутанд хэрэгцээтэй бүх зүйлийг нэг дор төвлөрүүлэн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж өрөө тус бүрт иж бүрэн тавилгаар тохижуулсан. Үүнд: номын тавиур, ор, сандал, ширээ, хувцасны шүүгээ, өлгүүр, гал тогооны шкаф, хөлдөөгч. Эрүүл мэндэд ээлтэй эко орчин бүрдүүлэх зорилгоор бүх тавилгууд модоор хийгдсэн. Нэг өрөөнд 4 оюутан амьдардаг.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Арслантай гүүр, Оюутны хотхон ОЮУТНЫ ӨРГӨӨ цогцолбор
Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тамгатай тодорхойлолт
  2. Цээж зураг 3*4 хэмжээтэй. 4 хувь
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Оюутны үнэмлэхний хуулбар
  5. 1 сарын төлбөр 78000 төгрөг, төлбөрийг 10 сараар тооцон ХААН банкны 5031713339 тоот дансанд хийж баримтыг авч ирэх
  6. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх. Жич: эрүүл мэндийн үзлэгийг Оюутны өргөө цогцолборт хийнэ. Өөр эмнэлгээр хийлгэсэн үзлэгийн бичгийг тооцохгүй. Эрүүл мэндийн үзлэгт: арьс өнгө, сүрьеэ, чих, хамар хоолой
  7. Оюутны өргөө цогцолборын зүгээс оюутан бүртэй гэрээ хийнэ

Тайлбар: 1 өрөөнд 4 оюутан хамт байх ба 1 хаалгаар ороод 2 өрөө дундаа 1 гал тогоо, душ, ОО өрөөтэй.

Байранд байх оюутнууд дараах шаардлага хангасан байна. Үүнд:

  • Тус сургуулийн оюутан байх
  • Гэр бүлээрээ орох боломжгүй. Мөн ах, эгч гэх мэтээр эрэгтэй эмэгтэйгээр хамт оруулахгүй.
  • Цэвэр нямбай, эмх цэгцтэй байх
  • Бусдыг хүндэтгэн харьцдаг байх
  • Нийтэч, шударга, эвсэг харьцаатай байх
  • Харилцааны өндөр ёс зүйтэй байх
  • Сургуулийн болон өөрийн нэр хүндийг чандлан сахих
  • Өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлдэг байх
  • Асуудалд хүлээцтэй хандаж зөв шийдвэр гаргадаг байх

Байрны Эд зүйлсийг нүдлэн хамгаалах, хайрлан гамнах, цэвэрхэн ариг гамтай хэрэглэх.


db