Отгонтэнгэр Их сургуулийн СХСС-ийн төгсөгчидийн уулзалт боллоо. 2012 оноос хойш нийт найман удаагийн төгсөлт хийгээд байгаа тус салбарын төгсөгчид 100 хувь ажлын байранд гарсан байна. Сургуулийн өмнөх боловсролын салбарт багш, арга зүйч, эрхлэгч гээд шат шатанд ажиллаж байгааг хараад багш нар нь баяртай байгаагаа илэрхийлж байсан юм. Энэхүү уулзалтаар төгсөгчидийн холбооны гишүүдээ сонгох, сургалтын хөтөлбөрөө хэрхэн сайжруулах санал зөвлөмж сонсох цаашид тэдэнтэйгээ хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө  гаргалаа.

23798660_547405315601304_542041041_o 23798849_547404428934726_128368690_o 23769977_547404872268015_440563735_o 23768923_547404678934701_1828125482_oТөгсөгчидийн холбооны тэргүүнээр 2015 оны төгсөгч Ш.Батдэлгэр сонгогдож төгсөлт бүрээс төлөөлөл орон ажиллахаар болсон.  Цаашид оюутан залуучуудад чиглэсэн олон ажлуудыг тэд санаачлан зохион байгуулна гэдгээ хэлсэн юм.