Захирлын мэндчилгээ
Хууль зүйн сургуулийн захирал, дэд профессор Ц.АлтанцэцэгҮндэсний хэмжээнд эрх зүйч мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн улсынхаа нийгмийн хөгжилтөнд хувь нэмэр оруулах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа тус сургуулийн хамт олон, эрдэмтэн багш, үе үеийн төгсөгчид, хамтран ажилладаг байгууллагууд болон улс эх орныхоо ирээдүйн хөгжлийг тодорхойлох мэргэжилтэн болохоор суралцаж байгаа оюунтан та бүхэнд хууль зүйн сургуулийн хамт олныг төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж байна.

Отгонтэнгэр их сургууль 1995 оноос эхлэн эрх зүйч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд эдүгээ Аж ахуйн эрх зүйч, Олон улсын эрх зүйч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж нийт 1500 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг амжилттай бэлтгэсэн байна. Энэ хугацаанд боловсролын болон хууль зүйн салбарт өөрийн байр сууриа бат бэхжүүлэн амжилт бүтээлээр дүүрэн ажилласаар ирсэн.

Цаашид бид багш нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, эрдэм судлалын ажлыг дэмжих, сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, мэргэжлийн чадварыг нэмэгдүүлэх, оюутан залуусын суралцах таатай орчныг бүрдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

 

ОТИС-ийн ХЗС-ийн захирал: дэд/проф Ц.Алтанцэцэг