ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Л.Удвал ЭЗБУС-ийн захирал, дэд профессорОтгонтэнгэр их сургуулиар овоглосон үеийн төгсөгчид, оюутан залуус, эрдэмтэн багш та бүхний амар мэндийг айлтган ЭЗБУС-н хамт олныхоо өмнөөс мэндчилгээ дэвшүүлж байна.
Анх 1994-1998 онд авто тээврийн бизнесийн удирдлага мэргэжлээр 34 мэргэжилтэн бэлтгэн гаргаж манай салбарын суурь нь тавигдаж байсан түүхтэй.

Манай салбар 1999 оноос бие даасан тэнхим болон ОТИС-ийн түүхийн хуудсанд бичигдэж байгуулагдсан. Энэ хугацаанд нягтлан бодогч, санхүүгийн менежмент, олон улсын худалдааны менежмент, төрийн захиргааны менежмент, аялал жуулчлалын менежментийн мэргэжлээр нийт 800 гаруй мэргэжилтэн амжилттай бэлтгэсэн байна.

Өнөөгийн байдлаар ЭЗБУСургууль 2 тэнхимд 20 гаруй багш, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежмент, олон улсын худалдааны менежментийн  мэргэжлээр нийт 700-д оюутантайгаар сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай хамт олон сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, мэргэжлийн болон эрдэм судлалын ажлыг дэмжих, мэргэжлийн хөтөлбөрүүдийг үндэсний болон олон улсын түвшинд магадлан итгэмжлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Бид цаашид ч улам арвин үйл хэрэг, эрдмийн их ажил, амжилт бүтээлээр түүхээ баяжуулах болно. Тэр цаг мөчүүдэд таныг бидэнтэй үргэлж хамт байна гэдэгт итгэлтэй байна.

Эрдэм мэдлэгийг эрхэмлэн бидэнтэй хамт байдаг эрдэмтэн багш нар, оюутан залуус, төрөлх сургуулийн маань хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажилладаг төгсөгчид, хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүс та  бүхэнд цаашдын ажил үйлсэд тань амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Отгонтэнгэр Их Сургуулийн

 Эдийн Засаг Бизнесийн Удирдлагын Сургуулийн захирал

дэд профессор Л.Удвал