Захирлын мэндчилгээ

Б.Одгэрэл Англи хэлний тэнхмийн эрхлэгч, докторМанай оюунлаг, бүтээлч хамт олон боловсролын салбарын хөгжил дэвшил, глобалчлалын эрин үе, зах зээлийн эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан идэвхитэй сургалтын арга зүйгээр оюутанд гүн бат мэдлэг, чадвар, дадал, хандлагыг эзэмшүүлэн англи, япон, хятад, солонгос хэлний өндөр мэдлэгтэй багш, орчуулагч, сэтгүүлчдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэж байгаадаа баяртай байдаг. Бид сургалтандаа орчин үеийн шинэ болон шинэлэг технологийг нэвтрүүлснээр сургалтын чанар үлэмж ахиж, судалгаагаар төгсөгчдийн 70 гаруй хувь нь үндсэн болон хоёрдогч мэргэшлээрээ амжилттай ажиллаж байна.

Бид ирээдүйд нийгмийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан олон улсын түвшинд ажиллах, зах зээлийн нөхцөлд хөрвөх чадвартай, мэргэжлээрээ ажиллах бүрэн бэлтгэлтэй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Манай эрдмийн их өргөөнд ажиллаж буй эрдэмтэн багш нар, нийт хамт олны өмнөөс оюутан суралцагчид Та бүхэндээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор Ph.D Б.Одгэрэл