Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, Отгонтэнгэр их сургууль, Монголын карл попперын мэтгэлцээний нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлж буй МЭТГЭЛЦЭЭН ХӨТӨЛБӨР-ийн хүрээнд анх удаа ерөнхий боловсролын сургуулийн мэтгэлцэгчид, багш нар болон шүүгчидийн “СПОРТ ӨДӨРЛӨГ”  амжилттай болж өндөрлөлөө.

23768861_547403012268201_2018654298_o 23828943_547403525601483_575648559_o Энэхүү тэмцээнд нийт сурагчдын 7, багш нар болон шүүгчдийн 1, нийгэмлэгийн 1 нийт 9 багийн 90 орчим тамирчид гурван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Оюун ухаанаа уралдуулан мэтгэлцдэг тэдний хувьд ийнхүү нэг өдрийн турш спортоор өрсөлдсөн нь бие биенээ таних, алжаалаа тайлах чухал ажил боллоо хэмээн оролцогчид ярьж байна. Ингээд сагсан бөмбөгийн төрөлд:

23798858_547403042268198_612194945_o 23768803_547403002268202_1959813553_o

  • 1-р байранд Өсвөрийн түүчээ клуб
  • 2-р байран Мэргэн клуб
  • 3-р байранд Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг,

ОЛС ТАТАЛТ ТӨРӨЛД:

  • 1-р байр Мэтгэлцээний багш, шүүгч нарын баг
  • 2-р байр Өсвөрийн түүчээ клуб
  • 3-р байр +300 /2/-р багууд,

ХӨГЖӨӨНТ БУУХИА ТӨРӨЛД:

  • 1-р байранд +300 /2/-р баг
  • 2-р байранд +300 /1/-р баг
  • 3-р байранд Судар багууд шалгарлаа.

23798754_547401485601687_1680666362_o 23825723_547401552268347_1622959881_o

Нийт багийн дүнгээр “Өсвөрийн түүчээ” баг шилдэгээр шалгарч өргөсжлөл, шилжин явах цомын эзэд болсон юм.

Энэхүү тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион байгуулах бөгөөд спортын төрлүүдийг олон болгоно гэдгээ зохион байгуулагчид мэдэгдлээ.