Отгонтэнгэр Их сургууль нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  Улаанбаатар хотын ЕБС-ийн шилдэг багуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгууллаа IMG_2734IMG_2715 

Сагсан бөмбөгийн тэмцээнд нийт эрэгтэй 15, эмэгтэй 12 багийн 250 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Отгонтэнгэр Их сургууль хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээнд нийт хориод ЕБС-ийн баг тамирчид оролцсон нь энэхүү тэмцээний ач холбогдолыг өргөж байлаа. Ширүүн өрсөлдөөн дундаас эмэгтэйчүүдийн гуравдугаар байранд 52-р  сургууль, хоёрдугаар байранд 33-р сургууль, тэргүүн байранд 3-р сургуулийн  баг тамирчид тус  тус шалгарсан. 3-р сургуулийн эмэгтэй баг энэхүү тэмцээнд хоёр дахь жилдээ аваргалж шилжин явах цомоо хадгалан үлдлээ.

IMG_2730unnamed Эрэгтэйчүүдийн алтан медалийг 47-р сургууль, мөнгөн медалийг Ирээдүй цогцолбор  сургууль, хүрэл медалийн эздээр 1-р сургуулийн  баг тамирчид шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлийн эзэд болсон юм.

unnamed (1)IMG_2697

Тэмцээний шилдэг тоглогчоор 3-р  сургуулийн сурагч О.Ичинхорлоо, 47-р сургуулийн сурагч О.Хүслэн нар шалгарч ОТИС-д нэг жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийн эзэд боллоо.

IMG_2743

ОТИС-ийн нэрэмжит энэхүү тэмцээн оролцогчидоос хураамж авдаггүй, шагналын сан өндөр, дүүргийн шилдэг багууд өрсөлддөг гэх мэт олон давуу талаараа сурагчидын хүсэн хүлээсэн тэмцээн болж чадсан. Хоёр өдрийн турш ширүүн өрсөлдсөн ч эцэст нь найзууд болон үлдсэн баг тамирчид ирэх жил уулзахын ерөөл өргөн тэмцээнээ өндөрлөлөө.