ТАНИЛЦУУЛГА

ОТИС-ийн номын сан нь 1991 онд сургууль анх байгуулагдахад байгуулагдсан. Номын сан нь 4 номын санчтай, 2 номын сантай, тус бүр нь 100 хүний суудалтай 2 уншлагын танхимтайгаар үйл ажиллагааг явуулж байна.

43500 гаруй үндсэн номын фондтой, номын сан нь өдөрт давтагдсан тоогоор 400-500 уншигчдад, 350-450 ном сурах бичгээр заалаар болон гэрээр олгож байна.

Хүмүүнлэгийн сургуулийн уншлагын танхим нь хичээлийн 3 дугаар байрны 12 тоотод байрладаг бөгөөд 100 уншигчийн суудалтай. Тус номын санд монгол, орос, герман, англи, хятад, япон, солонгос хэл дээр хэвлэгдсэн нийт 16564 ширхэг хэл шинжлэл, сэтгүүлзүйн голдуу ном, сурах бичиг байх бөгөөд оюутнуудад уншигчийн болон цахим үнэмлэхийг үндэслэн үйлчилнэ. Мөн олон хувьтай номыг гэрээр олгоно. Толь бичиг болон 1 хувьтай ном сурах бичиг, сонин сэтгүүлүүдийг уншлагын танхимаар үйлчилдэг. Номын эргэлтийг сайжруулах, цөөн хувьтай, эрэлт ихтэй ном, хэвлэлийн эхээс уншигчидад хувилан олшруулж үйлчилдэг.

Номын сангийн фондын бүтцийг авч үзвэл: Хууль зүйн мэргэжлийн 976 боть, мэргэшүүлэх чиглэлийн 3470 гаруй санхүү эдийн засаг, худалдаа, НББ-ийн 2900 гаруй, мэргэшүүлэх чиглэлийн 1200 гаруй, сэтгүүл зүйн мэргэжлийн 1300 гаруй боть ном, сурах бичиг, гарын авлага эзэлж байна.

Нийт сурах бичиг, номыг хэлний чиглэлээр ангилавал: Монгол хэл дээр 15600 гаруй боть, англи хэл дээр 1600 боть, хятад хэл дээр 2600 боть, япон хэл дээр 1308 боть, герман хэл дээр 12600, солонгос хэл дээр 808 боть ном байна.

Номын сан 2012 оноос эхлэн МНСК-д гишүүнээр элсэн нээлттэй мэдээллийн сангуудыг ашиглах боломжтой болсон.

http://journals.cambridge.org

Кэмбриджийн Их Сургуулийн 200 гаруй цахим сэтгүүлийг 1997 оноос хойших дугааруудыг үзэх боломжтой.

http://www.elibrary.imf.org

1948 оноос 11000 орчим хэвлэгдсэн материал, 1 сая орчим статистик мэдээлэл, орос, англи, япон, испани зэрэг хэлээр байдаг.

http://www.oecd-ilibrary.org

Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагаас гаргасан ном хэвлэл, сэтгүүл, статистикийн эмхэтгэл, мөн тус байгууллагаас гаргасан судалгааны анализ болон мэдээллүүдийг уншигчдад хүргэдэг. 5000 орчим Е- ном, 500 гаруй сэтгүүлийн дугаар, 2500 орчим судалгааны тайлан, 22 төрлийн статистик мэдээлэл.

http://www.oxfordreference.com

Оксфордын их сургуулийн тайлбар толь бичиг нь 200 орчим үгтэй, 16000 зурагт толь

http://royalsocietypublishing.org

1665 оноос хойших архивыг үзэх боломжтой.

http://www.oxfordonline.com

Оксфордын их сургуулийн тайлбар толь бичиг нь 200 орчим үгтэй, 16000 зурагт толь

Цахим тогтмол хэвлэл – “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”

МҮНС-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа ба өөрийн номын сангийн фондод байхгүй номыг авч уншигчиддаа үйлчилдэг.

Номын сан нь ном, сурах бичиг олгож үйлчлэхээс гадна шинээр ирсэн ном, сурах бичгийг сурталчлах, тойм мэдээлэл хийх, шинэ ном болон сэдэвчилсэн үзэсгэлэн гаргах, номын баяр зохиох, шилдэг уншигч шалгаруулах, зохиогч уншигчдын уулзалт зохиох зэрэг ажлуудыг төлөвлөгөөнд тусган улирал бүр зохион явуулдаг. Номын сан Lib4U программыг үйлчилгээндээ ажиглаж байна.Уншлагын танхимууд WiFi болон утасгүй интернэтэд холбогдсон. Цахим ном болон, аудио, CD бичлэгүүдтэй уншлагын танхимд ашиглах боломжтой.

Номын сангийн Электрон каталогийн хаяг: http//192.168.1.169/

Ажлын байранд хийгдэх ажлууд

Номын сангийн эрхлэгч нь дор дурьдсан үүргийг хүлээнэ. Үүнд:

  1. Номын сангийн үүрэг зохиулалт, үйл ажиллагааны үр дүнг сургалт хариуцсан дэд захирлын өмнө тайлагнах
  2. Номын санг шаардлагатай түвшинд хүргэх цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх
  3. Номын санчдын ажил үүргийн хуваарийг тодорхойлж батлуулах, гүйцэтгэлийг хянах
  4. Номын сангийн ном ба бусад мэдээллийн баяжилт, бүрдүүлэлтийг шинжлэх ухааны үндэстэй гүйцэтгэх
  5. Номын бүртгэл ангилал, тайлан тооцоо хөтлөлтийг шаардлагын төвшинд зохион байгуулах, хянах
  6. Тэнхимүүдийг шаардлагатай мэдээллээр хангах, ном сурах бичгүүдийг сурталчлах, мэдээлэл цуглуулах хийгээд түгээх чиглэлээр номын санчдыг удирдах энэ талаар санаачлагатай ажиллах

Номын сангийн эрхлэгч дор дурьдсан эрхийг эдлэнэ. Үүнд:

  1. Номын сангийн дотоод дүрмийг боловсруулах, шинэчлэх, мөрдөх үйл ажиллагаанд хяналт тавих
  2. Номын санчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах
  3. Номын санчдыг шилж сонгох тэдний үйл ажиллагааг хянах, үнэлэх, дүгнэх
  4. Номын сангийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлаар санал боловсруулж сургуулийн удирдлагад тавих, шийдвэрлүүлэх
  5. Номын сангийн эрх ашгийн үүднээс тэнхим, багш оюутнуудтай харьцаж, тухайн асуудлыг хамтран шийдвэрлэх
  6. Боловсрол мэдлэгээ байнга дээшлүүлэх

Номын санчийн эрх, үүрэг

Номын санч нь дор дурьдсан үүрэг хүлээнэ. Үүнд:

  1. Уншигчдын хэрэгцээт номоор захиалгын дагуу түргэн хугацаанд үйлчлэх
  2. ОТИС-ийн уншигчдын нас, боловсролын түвшин, сонирхолыг үл харгалзан хүссэн мэдээлэлийг олж авахад нь туслах
  3. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үүрэгт ажлаа цаг тухайд нь гүйцэтгэх
  4. Ном сурах бичиг, хэвлэлээ сурталчлах, мэдээллийн ажлуудыг санаачлан зохион байгуулах
  5. Ном ангилах, картын сан зохион байгуулах, номын сангийн бүртгэл тооцоо хөтлөхөд оролцох
  6. Бусаар харыдсан тохиолдолд сургуулийн дотоод журмын дагуу арга хэмжээ авна.
  7. Уншигч нь уншлагын танхимын эд хогшил, техник тоног төхөөрөмжийг эвдэж хэмхэлсэн тохиолдолд уг эд зүйлсийг нөхөн төлүүлнэ.
  8. Номын хадгалалт, хамгаалалтанд байнга анхаарал тавих
  9. Ажлын цагийн нятралыг сайжруулан идвэх зүтгэлтэй ажиллах
  10. Үйлчилгээ үзүүлэхдээ харилцааны соёлтой байх
  11. Хариуцсан эд хөрөнгө болон ном хэвлэлд өөриймсөг сэтгэлээр хандах
  1. Тухайн хариуцсан эд хөрөнгөнөөс өр дутагдал гарсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээх

Номын санч нь дор дурьдсан эрх эдэлнэ.

Үүнд:

  1. Номын санч нь хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу цалин хөлс авч ажиллах
  2. Өөрийн ажил үйлчилгээтэй холбогдол бүхий асуудлаар удирдлагадаа санал тавих
  3. Ажил үүргийн дагуу уншигчдад шаардлага тавих
  4. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх
  5. Уншигчдад дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэх