Нягтлан бодох бүртгэл

бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Тэнхимийн эрхлэгч: Э.Ганбат докторант

Сургалтын төлөвлөгөө

Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох /D041101/ хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилд нийт 124 багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс бүрдэх хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь хичээл нийт багц цагийн 24,2 хувь, мэргэжлийн суурь хичээл нийт багц цагийн 22,6 хувь, мэргэжлийн хичээл нийт багц цагийн 41,9 хувийн агуулгатай, заавал болон сонгон судлах хичээлүүдээс бүрдэнэ.

Хөтөлбөрийн зорилго

Орчин үеийн нягтлан бүртгэлийн шинжлэх ухааны зорилго,зарчим, үзэл баримтлал, онол арга зүйд тулгуурлан байнга хөгжүүлж амьдрал практикт хэрэгжүүлэх боломж, арга зам, чадвар зэргийг эзэмшүүлэх, Нягтлан бодох бүртгэлийн сургалтыг олон улсын жишигт нийцүүлэхэд оршино.

Хөтөлбөрийн зорилт

  • Нягтлан бодох бүртгэлийн анхны баримт бичгийг хянаж боловсруулах, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, нягтлан бодох бүртгэлтэй холбогдох олон улсын болон үндэсний стандартын дагуу байгууллагын гадаад болон дотоод хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн зөв санхүүгийн мэдээллээр хангах чадвартай болгох
  • Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч, банк, гааль, татварын алба, нийгмийн даатгалын байгууллага болон бусад харилцагч байгууллагуудтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулан баримтжуулах чадвартай болгох
  • Эд хөрөнгийн тооллого хийх, хөрөнгийн хөдлөл өөрчлөлт, ашиглалтын үзүүлэлтүүдийг тооцоолох чадвар эзэмшүүлэх
  • Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг шалгаж хүлээн авах, санхүүгийн тайланг бэлтгэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, татварын тооцооллыг эзэмшүүлэх
  • Хөдөлмөрийн хууль, нийгмийн даатгалын багц хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд цалин хөлсний тооцооллыг үйлдэх, хянах чадвартай байх
  • Суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг чадвар, хандлагыг хичээл тус бүрээр үндэсний стандартын хүрээнд тодорхойлж хэрэгжүүлэх, суралцагчдад мэргэжлийн ёс зүйг чандлан сахих хандлага төлөвшүүлэх
  • Суралцагчдад хандсан боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, өөрийн байр сууринаас хандах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын аргазүй эзэмшүүлнэ.
  • Мэргэжлийн гадаад хэлний мэдлэгтэй

Ажлын байр , албан тушаал

Дараах байгууллага, аж ахуйн нэгжид нягтлан бодогч, санхүүч

  • Банк, банк бус санхүүгийн байгууллага
  • Татварын байгууллага
  • Даатгалын байгууллага
  • Боловсролын байгууллага
  • Төсвийн байгууллага, ТӨУҮГ

Хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага:

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх

Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн бол дараа шатны их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулж болох тухай тодорхойлолтыг БСШУЯ-аас авсан байх

Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл, босго оноо

Математик 400