Олон улсын эрх зүйн тэнхимийн танилцуулга

  1. Үүсгэн байгуулагдсан он

Отгонтэнгэр их сургууль нь 1994 оноос эхлэн эрх зүйч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд 1995 онд эрх зүйн тэнхим анхлан байгуулагдсан. Харин 2005 оноос эхлэн эрх зүйн тэнхим нь Хууль зүйн сургууль болон өргөжиж, улмаар Олон улсын эрх зүйн тэнхим шинээр байгуулагдан өнөөг хүртэл сургалтын үйлажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байна.

  1. Тэнхимийн бүтэц

Олон улсын эрх зүйн тэнхим нь тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессор, багш нараас бүрдэх бөгөөд зөвлөх профессороор Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол улсын гавьяат хуульч, академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа, тэнхимийн эрхлэгчээр С.Эрдэнэболор ажиллажбайна.

  1. Тэнхимийн эрхлэгчийн товч танилцуулга

Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, ахлах багш С.Эрдэнэболор нь 1999 онд Орхон их сургуулийг англи хэлний багш-орчуулагч мэргэжлээр, 2002 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2004 онд хууль зүйн магистраар тус тус төгссөн.

Монголын хуульчдын холбооны гишүүн–өмгөөлөгч

2014 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2015 онд Хөдөлмөрийн тэргүүний ажилтнаар шагнагдаж байсан тус тус

Олон улсын эрх зүйн тэнхмийн хамт олон

  1. Багш нарын товч танилцуулга
  • Г.Гантөмөр: Эрүүгийн эрх зүйн багш, хуульзүйн доктор /Ph.D/, дэд профессор, өмгөөлөгч
  • Ц. Дарьжав: Эрүүгийн эрх зүйн багш, докторант, өмгөөлөгч
  • М.Ариунаа: Харьцуулсан эрх зүй, хүний эрхийн багш, ХЗСКСТөвийн захирал, докторант, өмгөөлөгч
  • Т.Мөнхдалай: Эрүүгийн эрх зүйн багш, докторант, өмгөөлөгч
  • М.Сувд: Олон улсын хувийн эрх зүйн багш, докторант, арбитрч, өмгөөлөгч
  • С.Эрдэнэболор: Захиргааны эрх зүйн багш, магистр, өмгөөлөгч
  • Н.Эрдэнэбаяр: Төр, эрх зүйн онолын багш, магистр
  • Ц.Ундрах: Олон улсын нийтийн эрх зүйн багш, магистр
  • О.Хишигмөнх: Олон улсын эрх зүйн багш, магистр
  1. Тэнхимийн эрхэм зорилго

“Оюутнуудыг чадваржуулья, нийгэмшүүлье, багшийг хөгжүүлье”

  1. Тэнхимийн зорилт
  • Оюутныг чадваржуулах, сургалтын үйл ажиллагаанд оролцох идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх
  • Багшийнсургалт, эрдэм шинжилгээ-судалгааны ажлыг тогтмолжуулж, эрчимжүүлэх,
  • Сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах
  1. Тогтмол явуулдаг сургалт, эрдэм шинжилгээ, соёл урлаг, хүмүүжлийн ажил
Зохион байгуулалтын  чиглэлээртогтмол явуулдаг ажил Хугацаа
1. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах ажлыг зохион байгуулах Хичээлийн жилд
2. Эрх зүйн орой, Эчнээ, магистирын шалгалтыг зохион байгуулах ажлыг БЭЗ тэнхимтэй хамтран зохион байгуулах 9, 10-р сард

 

Хоёр: Сургалтын чиглэлээр тогтмол явуулдаг ажил Хугацаа
1. Ур чадварын сургалтын хичээл 9 сарын эхээр
2. “Мини НҮБ” Нэгдсэн үндэсний байгууллагын загвар хурал 11 сард
3. Мини шүүх хурлын мэтгэлцэээний тэмцээн 3-4 сард
4. Практик ажилтнаар хичээл заалгах Хичээлийн жилд
5. “Сэдэв ба кейс” ажил зохион байгуулахА. Тохиолдол шинжлэх оюутны уламжлалт уралдаан 4-5 сард
6. Арбитрын англи хэл дээрх загвар хуралдаан 2-3 сард

 

Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тогтмол явуулдаг ажил Хугацаа
1. Тэнхимийн багш нарын удирддаг дугуйлан , клубын нээлт зохион байгуулах, оюутанг бүртгэх 10 сар
2. Курсын ажлын сэдвийг баталж, хамгаалуулах 10, 3 сар
3. Нийт багш нар илтгэл хэлэлцүүлж, өгүүлэл бичиж нийтлэх Хичээлийн жилд
4. Дадлагын тайлан хамгаалалтай холбогдох ажил зохион байгуулах 9-  11 сар
5. Магистрын урьдчилсан хамгаалалт болон түүний бэлтгэл ажил хангах Хичээлийн жилд
6. Эрдэм шинжилгээний уламжлалт хурал зохион байгуулах 10, 3 сар

 

Соёл, олон нийтийн чиглэлээр тогтмол явуулдаг ажил Хугацаа
1. ОУЭЗТ 1-р ангийн оюутнуудад сургуулийн бүтэц, дотоод журам, хууль тогтоомжийг танилцуулах 9 сар
2. Манлайлагчдын зөвлөлгөөн 12 сар
3. Оюутны танилцах спорт өдөрлөг 3 сар

 

Багш хөгжүүлэх хөгжүүлэх чиглэлээр тогтмол явуулдаг ажил Хугацаа
1. Шинээр хэлэлцэгдэж буй хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах Хичээлийн жилд
2. Онолын хэлэлцүүлэг зохион байгуулах Хичээлийн жилд
3. Мэргэжлийн байгууллагуудас зохион байгуулж буй сургалтуудад багш нар хамруулах Хичээлийн жилд