Гадаад хэлний орчуулга /хятад хэл/-ын

бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж: Отгонтэнгэр их сургууль Хүмүүнлэгийн сургууль Дорно дахины хэлний тэнхим

Тэнхимийн эрхлэгч: Ц.Энэрэлмаа магистр

Сургалтын төлөвлөгөө

Хятад хэлний орчуулагч мэргэжлээр Гадаад хэлний орчуулга /хятад хэл/-ын бакалаврын зэрэг олгох /D023101/ хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилд нийт 122 багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс бүрдэх хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн /үндсэн, хавсарга/ болон сонгон судлах хичээлийн бүлгээс бүрдэнэ. Сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь боловсрол олгох хичээл нийт багц цагийн 27.9 хувь, мэргэжлийн суурь боловсрол олгох хичээл нийт багц цагийн 25.4 хувь, мэргэжлийн болон сонгон судлах хичээл нийт багц цагийн 46.7 хувийн агуулгатай, заавал болон сонгон судлах хичээлүүдээс бүрдэнэ.

Хөтөлбөрийн зорилго

Орчин үеийн судалгааны арга зүй болон шинжлэх ухааны салбар хоорондын судалгааны арга зүйд суурилсан Хятад болон гадаад улс орны нийгэм улс, төр, угсаатан зүй, хэл шинжлэл болон бусад онцлогийн талаар судалгаа хийж практик үр дүн, холбогдох мэдлэг чадвартай, соёл төлөвшсөн, орчуулагчийн ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн зорилт

  • Хятад хэл эсвэл монгол хэлний хэрэглээг утга зохиолын хэлний хэм хэмжээнд зөв ухаарч, монгол хэл эсвэл хятад хэл рүү хөрвүүлэхэд шаардлагатай арга хэлбэрийг сонгон хэрэглэх, найруулга зүйг хангасан зөв орчуулга хийх чадвартай болгоно.
  • Хятад хэлний авиазүй, үгийн сан, хэлзүй, өгүүлбэрзүй, найруулга зүйн онцлог, төрөл бус хэлний үзэгдлүүдийг зэрэгцүүлэн тайлбарлаж, хялбар ойлгуулах арга барил эзэмшүүлнэ
  • Хятадын түүх, соёл, орон судлал, зан үйл, сэтгэлгээний онцлог зэрэг олон асуудлыг орчуулгатай холбон орчуулах үйл ажиллагааг зохион байгуулах арга барилд сургана.
  • Онолын мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлэх, хятад хэл дээрх эх бичвэрийн утга санааг бүрэн ойлгож тухайн нөхцөл байдалд тохирсон орчуулга хийх.
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүй эзэмшүүлнэ

 

 

Ажлын байр, албан тушаал

  • Орчуулагч
  • Хөтөч, тайлбарлагч, менежер, нарийн бичиг
  • Төслийн болон эрдэм шинжилгээний ажилтан
  • Гадаадын компанийн төлөөлөгч
  • Хэл шинжлэлийн мэргэжилтэн, судлаач

Хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага:

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх

Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн бол дараа шатны их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулж болох тухай тодорхойлолтыг БСШУЯ-аас авсан байх

Элсэлтийн ерөнхий шалгалт, босго оноо нь  Монгол хэл эсвэл аль нэг гадаад хэл 400