1991 онд хувийн хэвшлийн анхны дээд сургууль болон байгуулагдаж байсан Отгонтэнгэр Их сургуулийн мөнгөн хонхны баяр боллоо. Нийт найман мэргэжлээр 451 оюутан бакалавр болон магистрын боловсрол эзэмшин өнөөдөр төгсөж байна. 25 жилийн түүхт ойн жил төгсөж байгаа нийт оюутнууддаа баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэхээр ОТИС-ийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн,  ЗГ-ын гишүүн БОАЖ-ын сайд, монгол улсын гавъяат багш доктор профессор Д.Оюунхорол хүрэлцэн ирсэн байлаа. Мөн хүндэт зочдоор УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Г.Мөнхцэцэг, Н.Цэрэнбат, Б.Дэлгэрсайхан болон Монголын Үндэсний Хөгжлийн Газрын Хөрөнгө оруулалт нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Г.Жаргалсайхан нар ирж төгсөгчдөд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Жил бүрийн мөнгөн хонхны баярт ОТИС-ийн удирдах болон эрдмийн зөвлөлийн гишүүд ирдэг уламжлалтай.

IMG_7345 IMG_7306

Амьдралынх нь алтан мөчийг хамтдаа хуваалцаж байгаа хүндэт зочиддоо болон ОТИС-ийн удирдлага, эрдэмтэн мэргэн багш нартаа төгсөгчид баярласан талархаснаа илэрхийлж байсан юм. ОТИС 25 жилийнхээ түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ хичээлийн жилд ололт амжилт дүүрэн байлаа.

IMG_7226 336A0528

Эдийн Засаг Бизнесийн удирдлагын сургууль АНУ-ын ACBSP-ийн бизнесийн удирдлагын магадлан итгэмжлэлд амжилттай оролцож тун удахгүй АНУ-д очин гэрчилгээгээ авах гэж байна. Оюутан залуусынхаа суралцах таатай орчныг улам сайжруулах үүднээс 500 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалт хийлээ. Мөн бизнес загварчлалын олон улсын тэмцээнд Отгонтэнгэрчүүд дэд аварга болсон юм. Үндэсний хэмжээнд Мэтгэлцээн хөтөлбөрийг зохион байгуулж улс орон даяар арван мянга гаруй өсвөрийн мэтгэлцэгчидийг бэлдлээ. Энэ бүхэн бол Отгонтэнгэр Их сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан залуучуудын зүрх сэтгэл, хөдөлмөр зүтгэлээр бүтсэн амжилтууд юм.

336A0063 336A0089

Бид боловсролын салбартаа манлайлагч байж олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Гадаадад тэтгэлгээр суралцаж буй оюутнууд маань монголынхоо нэрийг өндөрт өргөн амжилттай суралцаж байгаа нь Отгонтэнгэрчүүд бидний бахархалыг төрүүлж байдаг билээ. Ингээд ОТИС-ийг сэтгүүлч, сургуулийн өмнөх боловсролын багш, хятад хэлний орчуулагч, Англи хэлний багш, олон улсын эрхзүйч, аж ахуйн эрхзүйч, нягтлан бодогч, олон улсын худалдааны менежер, бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөж буй 451 оюутан өнөөдрөөс их амьдралын замд хөл тавин орлоо.