Отгонтэнгэр Их сургуулийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлийн чиг баримжаа олгох, сургуулиа сурталчлах зорилготой энэхүү үйл ажиллагаанд 300 гаруй сурагчид оролцож ОТИС-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Өдөрлөгийн үеэр хорин азтан тодруулсан бөгөөд  супер азтан БНХАУ-ын SIAS-ын Их сургуульд нэг жил үнэ төлбөргүй суралцах эрхийн эзэн болсон. Нийслэлийн 40-р сургуулийн сурагч Б.Алтангэрэл “Супер азтан болсондоо баяртай байна. Отгонтэнгэр Их сургуулийн хамт олонд үнэхээр их баярлалаа. Би энэ шагналын эзэн болохыг маш их хүссэн. Одоо амжилттай суралцаж ирээд Отгонтэнгэр Их сургуульд үргэлжлүүлэн суралцана гэж бодож байна” хэмээн сэтгэл догдлон ярьсан юм. Мөн энэ үеэр ОТИС-д 30 хувийн хөнгөлөлт буюу 600,000 төгрөгийн эрх нэг, 50 хувийн хөнгөлөлт буюу 1,000,000 төгрөгийн эрхийн бичгийн эзнээр нэг хүүхэд тодорлоо.

18238125_454876531520850_8031533129626637136_o

18278601_454895728185597_2277715819602094865_o

18319303_454876651520838_2411151093806462756_o

18358910_454876864854150_7748070572266442169_o

 

ОТИС-ийн ЭЗБУС-иас 12-р анги төгсөгчидийн дунд зохион байгуулсан математикийн их сорилын ялагчдад энэ үеэр шагналыг гардуулсан. Энэ удаагийн математикийн сорилд 69-р сургуулийн сурагч А.Сарнай тэргүүлж ОТИС-ийн эхний жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг, алтан медөль, өргөмжлөл үнэ бүхий зүйлийн эзэн болсон юм. Хоёрдугаар байранд 33-р сургуулийн сурагч Г.Тэлмэн, Эрдмийн Ундраа цогцолборын сурагч С.Баасандорж нар шалгарч ОТИС-ийн эхний жилийн сургалтын төлбөрийн 75 хувийн тэтгэлэг, мөнгөн медаль, батламжийг гардлаа. Мөн сорилын гуравдугаар байранд Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн сурагч Ө.Энхцэцэг тодорч ОТИС-ийн эхний жилийн сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг, хүрэл медаль, батламжийн эзэн болсон юм. 12-р сургуулийн сурагч Э.Сарангэрэлт, 31-р сургуулийн сурагч Б.Мөнгөнтуяа нар тусгай байрын шагналын эзэд болсон.

Эрхэм сурагч та Отгонтэнгэр Их сургуультай хамт боловсролын шинэчлэлд тавтай морил.