Монголдоо анх удаа Отгонтэнгэр Их сургууль БНСУ-ын Хансо Их сургуультай хамтран Агаарын тээврийн үйлчилгээний менежмент буюу Онгоцны үйлчлэгчийн 2+2 хөтөлбөрөөр, мөн Олон улсын харилцааны 3+1 хөтөлбөрөөр бакалаврын сургалт явуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд ОТИС-ийн ректор доктор Н.Энхзаяа, дэд захирал Ж.Золбаяр болон Хансо их сургуулийн гадаад харилцааны эрхлэгч Ким Жин У, Онгоцны үйлчлэгчийн тэнхимийн эрхлэгч Чон Э Үн болон хоёр сургуулийн удирдах ажилтнууд оролцсон юм.

19656957_484958438512659_4756947270426610859_n 19642346_484959238512579_4065019130989017203_n
Монголын дээд боловсролын түүхэнд анх удаагаа бэлтгэж буй онгоцны үйлчлэгчийн ангид элсэгчидэд тавигдах шаардлага нь математик буюу англи хэлний шалгалтын 400 буюу түүнээс дээш оноотой, эмэгтэй 162 см, эрэгтэй 170 см-ээс дээш өндөртэй, биеийн болон царайны зөв төрхтэй байх ёстой.

Маргааш буюу 2017 оны 7-р сарын 6, 8-нд ОТИС-ийн байранд 10 цагаас хоёр сургуулийн багш нар элсэгчидтэй уулзан ярилцлага хийж, сонгон шалгаруулалт зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүд 2 жил ОТИС-д, 3-4-р ангиа Солонгосын Хансо их сургуульд суралцаж хоёр сургуулийн дипломтой төгсөх юм. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтанд орж байгаа үед Монгол улсад энэхүү мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлж байгаа нь маш чухал ач холбогдолтой юм.

19657241_484960415179128_2274595713829577336_n 19656940_484958071846029_243397267920229353_n

Хоёр сургуулийн хамтарсан хөтөлбөрийн гэрээнд ОТИС-ийн Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийн захирал дэд профессор Л.Удвал, БНСУ-ын Хансо Их сургуулийн Гадаад харилцааны эрхлэгч Ким Жин Ү нар гарын үсэг зурснаар элсэгчид баталгаатай хөтөлбөрөөр суралцах боломж бүрдлээ. Мөн БНСУ-ын Хансо их сургууль Монголын Иргэний нисэхийн ерөнхий газраас Магадлан итгэмжлэгдэж хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээгээ гардан авлаа.