Шилдэг сагсан бөмбөгчдийг бэлтгэн гаргадаг ОТИС-ийн нэрэмжит “U-18” ЕБС-ийн АШ сагсан бөмбөгийн тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд явагдаж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 13:00 цагт эхэлсэн бөгөөд ОТИС-ийн ерөнхий менежер Р.Чулуунбаатар, МҮСБХ-ний нарийн бичгийн дарга С.Тулга тэргүүтэй хүмүүс оролцлоо.

26804936_1579464585465140_1713504731718927896_n 26914261_1569056669877754_1703897848_n Р.Чулуунбаатар: “Энэ тэмцээнээр дамжуулан хүүхэд залуусын ур чадварыг дээшлүүлэх, цаашлаад шилдэг тамирчдыг төрүүлэхэд ОТИС-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх зэргээр сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь манай сургуулийн зорилго юм. Бидний үүд хаалга үргэлж та бүхэнд нээлттэй” гэлээ.

26914256_1569058446544243_236674138_n 26856897_1569056709877750_1754783960_n МҮСБХ-ний нарийн бичгийн дарга С.Тулга хэлэхдээ “Монголын шилдэг тамирчид болох Б.Билгүүн, Э.Дөлгөөн, А.Гансүх нарыг ОТИС төрүүлсэн , цаашдаа өөр олон тамирчдыг бэлтгэн гаргана гэдэгт итгэлтэй байна” гэж онцлоод нийт баг тамирчдад амжит хүсэн ерөөлөө.

26857383_1569059229877498_591098906_n26805405_1579464212131844_288581284889439701_nТоглолтууд гурван талбайд нэгэн зэрэг явагдаж байгаа бөгөөд шилдэг 2 тамирчныг ОТИС-ийн нэг улирлын сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлт хүлээж байна.

Хот хөдөөгийн 33 баг оролцож буй уг тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 19-нийг хүртэл таван өдөр үргэлжлэх юм.