МҮСБХ-ноос зохион байгуулсан Отгонтэнгэр их сургуулийн нэрэмжит U18 насны УАШТ тэмцээний шилдгүүд тодорлоо. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн уг тэмцээн ширүүн өрсөлдөөн дунд явагдаж өндөрлөсөн бөгөөд хаалтын үйл ажиллагаанд МҮСБХ-ний нарийн бичгийн дарга С.Тулга, МУГТ П.Сэрдамба, ОТИС-ийн маркетингийн албаны дарга Ж.Мөнгөнсүх нар оролцож баг тамирчдад шагналыг гардууллаа.

26943700_1572107476239340_1726522802_n 26995233_1572109196239168_1105989357_n Эрэгтэй төрөлд:

Алтан медаль: Үүрдсайхан дасгалжуулагчтай “Багануур” дүүргийн шигшээ баг

Мөнгөн медаль: Д.Лхагваа дасгалжуулагчтай “Ирээдүй” ЦС-ийн баг

Хүрэл медаль: н.Баттогтох дасгалжуулагчтай “Говь-Сүмбэр” аймгийн баг хүртлээ.

27045314_1572109349572486_900515236_n 26943639_1572109442905810_2086651118_n Эмэгтэй төрөлд:

Алтан медаль: н.Гэрэлт-Од дасгалжуулагчтай “Хан-Уул 52-р сургууль”-ийн баг

Мөнгөн медаль: Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай “Баянгол” дүүргийн баг

Хүрэл медаль: Д.Гүржав дасгалжуулагчтай “Дархан-Уул” аймгийн шигшээ баг хүртэж тус багийн дасгалжуулагчид шилдэг дасгалжуулагчдаар тодорлоо.

26996333_1572104999572921_179800045_n 27042803_1572104996239588_1293449004_nФиналийн шилдэг эрэгтэй тоглогчоор Багануур дүүргийн шигшээ багийн тоглогч М.Өлзий-Орших шалгарсан бол эмэгтэй шилдгээр Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн тоглогч Н.Цэлмэг тодорлоо.

ОТИС-ийн нэрэмжит U18тэмцээний шилдэг эрэгтэй эмэгтэй тоглогчдоор Багануур дүүргийн шигшээ багийн М.Өлзий-Орших, Хан уул дүүргийн шигшээ багийн н.Булган нар тодорч ОТИС-д 2018-2019 оны хичээлийн жилд 100% үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнагдлаа.

Мөн энэ үеэр шилдэг гарааны таван тоглогчоор эрэгтэйд:

Батзаяа |Завхан|

Ихбаяр |Багануур|

Мөнхтөр |Ирээдүй|

Мөнх-Оргил |Говьсүмвэр|

Дашравдан |Ирээдүй| нар нэрлэгдэж,

Харин эмэгтэй шилдэг гарааны таван тоглогчоор:

Булган |Хан-Уул 52|

Эрдэнэ-Од |Дархан|

Анужин |Баянгол|

Гэрэлмаа |Баянгол|

Болортуяа |Дархан| нар тус тус шалгарлаа.