Драмын урлагийг бүх нийтэд үе шаттайгаар таниулах замаар ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ОТИС-ийн оюутнууд энэ сарын 15-ны өдөр Б.Цогнэмэх зохиолчийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг үзэхээр сонгосон. Энэ нь ОТИС болон УДЭТ-ийн хамтын ажиллагааны нэг хэсэг бөгөөд үүний хүрээнд ОТИС-ийн маркетингийн албанаас УДЭТ-ын жүжигчин МУСТА С.Бат-эрдэнэ, МУСТА Б.Одончимэг , МУСТА М.Тогтохжаргал, Б.Шинэбаяр нартай уулзалт зохион байгууллаа.

22448369_529244990750670_5621520427594550063_n 22365538_529245494083953_2895677306671401212_n 22309051_529245230750646_675278126938637359_n 22405997_529245684083934_1779959462223512156_n Уулзалтын үеээр УДЭТ-ийн борлуулалтын менежер Ш.Чандмань“Тэнгэрийн хүү” жүжгийн талаарх түүхэн баримтыг танилцуулсан юм. Мөн жүжигчид оюутнуудын сонирхсон асуултанд хариулан халуун яриа өрнүүлж, дурсгалын зураг татуулснаар уулзалт өндөрлөлөө.
Дашрамд дурдахад хамтын ажиллагааны хүрээнд ОТИС-ийн оюутнууд драмын театрт намар хавар тавигдаж буй бүтээлүүдийг үзэж байхаар болсон билээ.