НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр 25 дахь жилтэйгээ золгож байна
Отгонтэнгэр Их сургууль үе үеийн түүчээ болсон ахмад багш, ажилтануудаа хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ. 

22050065_525281101147059_2951212834426115060_n 22050296_525282461146923_3676805073526753400_n

Төрөлх сургуулийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа ахмадуудаа жил бүрийн олон улсын ахмадын өдрөөр хүлээн авч үнэтэй сургаалийг нь сонсдог уламжлалтай. Хүндэтгэлийн арга хэмжээнд 32 ахмад буурлууд маань хүрэлцэн ирж, алдсан оносон бүхнээ цэгнэн, ирээдүйд хийх бүтээх шинэ санаа, урам зориг хайрласан юм.Та бүхэн минь эрүүл энх байж, урт наслаж удаан жаргаарай.