Отгонтэнгэр их сургууль Монголын багш нарын баярын 51 дэх өдрөөр ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажиллаж, боловсролын шинэчлэлд дорвитой хувь нэмэр оруулж байгаа багш нарынхаа хөдөлмөр, бүтээлийг үнэлэн, шагнаж урамшууллаа. Оны шилдэг багшаар ЭЗБУС-ийн багш Э.Ганбат, шилдэг судлаач багшаар ХЗС-ийн багш Д.Эрдэнэчимэг шалгарсан бол:
БСШУСЯ-ны Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ө.Амгалан

БСШУСЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Л.Мягманхүү, А.Батмандах

ХЗДХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Д.Даваадорж

Гэр бүл хүүхэд залуучуудын газрын тэргүүний залуу шагналаар Б.Мөнхсүлд, Б.Зоригтхүү

НИТХ-ын хүндэт тэмдгээр Х.Алтанхундага

ҮСХ-ны Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан ЭЗБУС-ийн багш Э.Ганбат, П.Эрдэнэбат

ҮСХ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Н.Мөнхзул нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Түүнчлэн Б.Одгэрэл, М.Довууч, Э.Номин нарт дэд профессор цол олгов.

IMG_9227 IMG_9729 IMG_9761 IMG_9244 Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр  нийгэм боловсролын салбар улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, боловсролын чанар зэрэгт бүх нийтээрээ анхаарах ач холбогдолтой. Багш нарын баярыг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг байна.