ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

            Отгонтэнгэр их сургууль нь гадаадын олон их дээд сургууль, олон улсын байгууллагуудтай сургалт эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан болон багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр идэвхитэй, үр бүтээлтэй хамтран ажиллаж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Америк, Хятад, Тайвань, Япон, Солонгос улсын их, дээд сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг нь оюутнуудад гадаадын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах таатай боломжийг бүрдүүлдэг. Одоогийн байдлаар энэхүү оюутан солилцооны хөтөлбөрт 100 гаруй оюутан хамрагдаад байна. Хамтран ажилладаг сургуулиудын багш, оюутнууд Отгонтэнгэр Их Сургуульд зочилж судалгаа шинжилгээний ажил хийж, лекц уншдаг.

Мөн сургалтын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулж гадаадын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан санал бодол, туршлага солилцдог. Энэхүү ажлын Тайваний Минь Чуаны Их Сургуультай хамтран жил бүр Хятад хэл заах арга зүйн олон улсын форум зохион байгуулж хэвшлээ.

Үүнээс гадна олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж байна.

ХАМТРАН АЖИЛЛАДАГ СУРГУУЛИУД

Япон               Токиогийн их сургууль

Обирлин их сургууль

Комазава охидын их сургууль

БНХАУ          SIAS олон улсын их сургууль

Лиаонины их сургууль

Зилин цагаачдын гадаад хэлний коллеж

АНУ               Клорода хайст их сургууль

Калифорны олон улсын их сургууль

Брижпортын их сургууль

БНСУ             Конгжу үндэсний их сургууль

Щвейцарь      Швейцарийн Тургау мужийн багшийн дээд сургууль

Голланд          Ин Холланд их сургууль

Тайвань          Минь чуаны их сургууль

Транс волд их сургууль

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА

Төрийн байгууллага:

  • Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл
  • Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамд болон төлөөлөгчийн газар
  • Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
  • Нийслэлийн боловсролын газар
  • Үндсэн хуулийн цэц
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн
  • Хууль зүйн яам

Олон улсын байгууллага:

  • АНУ-ын бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ACBSP/
  • Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг
  • Малайзын JLPW хууль зүйн товчоо
  • Перегрин Академик сервисийн монгол дахь салбар
  • Японы хүүхдийг ивээх сан

Төрийн бус байгууллага:

  • Бодлого судлалын төв ТББ
  • Бэлчээрийн менежментийн холбоо
  • Иргэний Маргааныг Эвлэрүүлэн Зуучлах Төв
  • Монголын Англи хэлний багш нарын холбоо
  • Монголын их, дээд сургуулиудын консорциум
  • Монголын маркетингийн холбоо
  • Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
  • Монголын оюутны холбоо
  • Монголын өмгөөлөгчдийн холбоо
  • Монголын сайтуудын холбоо
  • Монголын сонины холбоо
  • Монголын сэтгүүлчдийн эвлэл
  • Монголын телевизүүдийн холбоо
  • Монголын хэвлэлийн хүрээлэн
  • Монголын Хятад хэлний багш нарын холбоо
  • Монголын чөлөөт сонины холбоо
  • Монголын эмэгтэйчүүдийн холоо
  • МУИС-ийн Күнзийн институт
  • Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо
  • Хувийн их, дээд сургуулиудын холбоо
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн
  • Хуульчдын холбоо
  • Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
  • Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт төсөл

Аж ахуй нэгж:

  • Интерактив BI ХХК
  • MCS кока кола ХХК
  • Монголмакс Тин ХХК
  • Монголын эснести интернэшнл
  • Оюу толгой ХХК

БАГШ, ОЮУТАН СОЛИЛЦОО

Хэрэгжүүлж буй тэтгэлэгт болон оюутан солилцооны хөтөлбөрүүд:

Доктор:

  • Хятадын Лиаонины их сургууль

Магистр:

  • Тайваний Минь чуаны их сургууль
  • БНХАУ-ын Лиаонины их сургууль
  • БНХАУ-ын Зилин цагаачдын гадаад хэлний коллеж
  • АНУ-ын Колорадо хайст их сургууль
  • Японы Токиогийн их сургууль
  • Японы Обирлин их сургууль
  • Японы Комазава охидын их сургууль

Бакалавр

  • Тайваний Минь чуаны их сургуульд 1 улирал тэтгэлэг
  • БНХАУ-ын SIAS олон улсын их сургуульд 1 улирал тэтгэлэг
  • БНХАУ-ын Зилин цагаачдын их сургуульд 1 жил тэтгэлэг

Хамтарсан хөтөлбөрүүд:

  • АНУ-ын Колорадо хайст их сургуультай хамтарсан 4+1 хөтөлбөр
  • Тайваний Минь чуаны их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр

Богино хугацааны сургалт, хөтөлбөрүүд:

  • Хятад хэлний богино хугацааны сургалт
  • Хүний нөөцийн сургалт