ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН ШИЛЖҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар Отгонтэнгэр их сургуульд бусад их дээд сургуулиудаас оюутан шилжүүлэн суралцуулах тухай холбогдсон харилцааг зохицуулна
1.2. Энэхүү журамд зааснаар өөр хүндэтгэн үзэх шалтгаанаар оюутан шилжүүлэн суралцуулах асуудлыг ректорын зөвлөлийн хурлаар тухайн үед нь хэлэлцэн шийдвэрлэж болно.

Хоёр. Дараахи шалгуурийг харгалзан оюутанг шилжүүлэн суралцуулж болно

2.1. Гадаад, дотоодын улсын болон магадлан итгэмжлэгдсэн хувийн сургуулийн зохих мэргэжлийн ангид суралцаж байсан
2.2. Сурлагын голч дүн 2,5-аас доошгүй байх
2.3. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан 5 хүртэлх хичээлийн зөрүүтэй бол
2.4. Шилжин суралцах ангийн өмнөх жилүүдийн хичээлийн зөрүү кредит цагийн төлбөрийг төлөх чадвартай бол

Гурав. Отгонтэнгэр их сургуульд шилжин суралцагсдыг суралцуулах журам

3.1. Шилжин суралцах хүсэлтээ хичээлийн жилийн тухайн улирлын эхний сард багтаан сургалтын албанд гаргана
3.2. Шилжин ирж суралцагсад нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
3.2.1. оюутны шилжин суралцах хүсэлт, өргөдөл
3.2.2. тухайн оюутны суралцаж байсан сургуулийн сургалтын албаны тодорхойлолт болон сурлагын дүнгийн талаархи албан ёсны баримт бичиг
3.2.3. сурлагын дэвтрийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
3.2.4. их, дээд сургууль, коллежид суралцах эрхийн бичиг
3.2.5. хувийн хэрэг
3.2.6. 5 хувь цээж зураг
3.3. Тухайн суралцагчаас мэргэжлийн чиглэлээр нь харъяалагдах тэнхим түвшин тогтоох шалгалтыг авна.
3.4. Түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн хүнийг шилжүүлэн суралцуулах асуудлыг сургалтын албаны даргад танилцуулах ба ректорийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ
3.5. Шилжин суралцагч нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн зөрүүг “Дахин шалгалт өгөх, хичээлийг дахин судлах, нэмэлт багц цуглуулах журам”-ын 5.1-д заасны дагуу төлбөртэйгээр нөхөж, сургалтын албанаас тогтоосон хугацаанд шалгалтыг өгнө.
3.6. Нэгдүгээр анги болон төгсөх ангид оюутан шилжүүлэн суралцуулахгүй байх чиглэл баримтлана.

Дөрөв. Шилжин суралцагсдыг анги улируулан суралцуулах

4.1. Дараах үндэслэлээр анги улируулан суралцуулна.
4.2. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн зөрүү 5-аас дээш бол
4.3. Өмнөх хичээлийн жилийн сурлагын голч дүн 2,5-аас доош
4.4. Хичээлийн зөрүү шалгалтыг тухайн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өгөөгүй бол
4.5. Хэлний ангид шилжин суралцагсдаас түвшин тогтоох шалгалтыг авах ба тухайн оюутны түвшинд тохирсон ангид нь улируулан суралцуулна.