Танилцуулга

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь 2012 оны 11 сард байгуулагдан 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Отгонтэнгэр их сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь Хуульзүйн сургууль, Хүмүүнлэгийн сургууль, Эдийн засаг Бизнес удирдлагын сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв гэсэн 3 салбар төвүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Идэвхижүүлэгч баг нь оюутны холбоо болон зөвлөлийн тэргүүлэгчид, гишүүд багтана. Үүнд:

  • Отгонтэнгэр Их сургуулийн ОЮУТНЫ ХОЛБОО
  • Хүмүүнлэгийн сургуулийн ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ
  • Хуульзүйн сургуулийн ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ
  • Эдийн Засаг Бизнес Удирдлагын сургуулийн ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

Отгонтэнгэр их сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн вэб сайт: http://students-jobs.otgontenger.edu.mn