СУРГАЛТЫН АЛБА

Сургалтын албаны хамт олон

Сургалтын албаны хамт олон

Л.Мягманхүү – Сургалтын албаны дарга
Д.Хандсүрэн – Сургалтын албаны менежер
М.Зээргэнэ – Сургалтын албаны менежер
О.Аззаяа – Сургалтын албаны менежер
Р.Туяа – Сургалтын албаны туслах ажилтан

,Сургалтын албаны үйл ажиллагааны үндсэн зорилго:

Монгол Улсын дээд боловсролын харилцааг зохицуулж буй хууль тогтоомжинд нийцүүлэн боловсруулсан Отгонтэнгэр их сургуулийн эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, сургуулийн сургалт, оюутанд үйлчлэх бүх талын үйл ажиллагааг арга зүйн удирдамжаар хангаж, хичээлийн хөтөлбөрийн чанарыг сайжруулах, сургалтын агуулга, арга технологийг төгөлдөржүүлэхэд үндсэн зорилго чиглэгдэнэ.

Сургалтын албаны үндсэн чиг үүрэг:

ОТИС-ийн удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл, ректорын зөвлөлийн шийдвэрийг удирдлага болгон сургалт, эрдэм шинжилгээний ажлыг бодлогын түвшинд ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих явдал юм. Мөн сургалтын ажлын агуулга, хэлбэр, зохион байгуулалтын аливаа асуудлыг тухайн үеийн шаардлагад нийцүүлэн төлөвлөх, чанарын нэгдсэн удирдлагаар хангах, түүнийг амьдралд бүрэн хэрэгжүүлэх, багш, оюутны сургалт, эрдэм шинжилгээ, бие даах ажлын хэмжээг шинжлэх ухааны үндэстэй төлөвлөн удирдахад сургалтын албаны үндсэн үүрэг оршино.
Дээрх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах ажлуудыг хийж байна.
– Сургалтын төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилтэд хяналт тавих
– Сургалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон мэргэжлээр явуулах шаталсан /бакалавр, магистр, доктор/ сургалтын агуулга, стандарт боловсруулахад оролцох, хяналт тавих
– Сургалтын төлөвлөгөө, графикийн хэрэгжилтийг улирлын туршид шалгаж, ололтыг бататгах, дутагдлыг засах, тодорхой арга хэмжээ авах;
– Сургалтын чанарыг дээшлүүлэх, баталгаажуулахад чиглэгдсэн чанарын удирдлагын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
– Сургалт, заах арга зүйн ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах
– Сургалтын эрэлт ба нийлүүлэлтийн зөв харилцааг бий болгох, сургалтын ажлыг эрчимжүүлэх, дээд боловсролын шинэчлэлийн дагуу сургалтанд өөрчлөлт шинэчлэл хийх
– Сургалтын төлөвлөгөө боловсруулах, хичээлүүдийн давхардлыг арилгах, босоо хэвтээ холбоог гаргах, хэрэгжүүлэх ажлыг гардан бүтцийн сургуулиудтай хамтран зохион байгуулах;
– Хичээлийн хөтөлбөрийг мэргэжлийн багш нарын оролцоотойгоор боловсруулан мөрдүүлэх, шинэчлэх ажлыг зохион байгуулах;
– Оюутны гарын авлага жил бүр шинэчлэн хэвлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах талаар мэргэжлийн тэнхмүүдтэй хамтран ажиллах;
– Сургалт, заах арга зүйн холбогдолтой гарын авлага, аргачилсан заавар боловсруулах ажилд хяналт тавих;
– Багш нарын заах арга, сурган хүмүүжүүлэх арга зүйн семинар, бага хурал хийх, нээлттэй хичээл, үзүүлэх хичээл, лекц унших ажлыг зохион байгуулах;
– Сургуулийн нийт оюутнуудтай холбоотой шилжилт хөдөлгөөн, дүнгийн нэгтгэл, бүх төрлийн тодорхойлолт олгох, хувийн бичиг баримт хадгалах
– Хичээлийн өрөө, сургалтын лаборатори, кабинетийн багтаамж, хүчин чадлыг тооцож ном, сурах бичиг, сургалтын материал хэрэглэгдэхүүний захиалга гаргах, элсүүлэх оюутны тоо гаргаж тэдгээрийг стандартын хэмжээнд байлгах арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сургалтын алба нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Сургалтын төрийн сан, Монголын оюутны холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж оюутан, суралцагчдын нийтлэг эрх ашгийг хангах, тэдний мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь байнга анхааран ажиллаж байна.