СУРГАЛТЫН ОРЧИН

Сургалт явуулах олон жилийн туршлагатай анхны хувийн их сургууль бөгөөд суралцагчдад ээлтэй, сургалтын таатай орчинг бүрдүүлсэн.

  • 7700 м2 талбай бүхий хичээлийн байр
  • Эрдэм шинжилгээ, судалгааны төв
  • Сургуулийн дэргэд түшиц цэцэрлэг
  • Оюутны бие даалтын танхимууд
  • Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
  • Сургалтын орчин үеийн техник хэрэгсэл бүхий материаллаг баазтай лекцийн танхимууд
  • Нийт 200 суудалтай уншлагын 2 танхим, 50000 гаруй номын фондтой 2 номын сан
  • Хууль зүйн клиник сургалтын төв
  • Шүүх хурлын танхим
  • Компьютерийн 3 лаборатори
  • Интернет үйлчилгээний төв
  • Спорт заал
  • Хурлын танхим
  • Оюутны зоогийн газар
  • Хэвлэх цех

 

Мэргэжлийн кабинет, сургалтын төв

Сургалтын чиглэлээр мэргэжлийн 6 танхим болон иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх хууль зүйн клиник төвтэй. Үүнд:

  • Олон улсын эрх зүйн кабинет
  • Процессын эрх зүйн кабинет
  • Оюуны өмчийн эрх зүйн кабинет
  • Бизнесийн эрх зүйн кабинет
  • Төр, захиргааны эрх зүйн кабинет
  • Семинар дадлага хичээлийн жишиг кабинет
  • Хууль зүйн клиник сургалтын төв
  • Оюутны бие даалтын танхим