Сургалт явуулах олон жилийн туршлагатай анхны хувийн их сургууль бөгөөд суралцагчдад ээлтэй, сургалтын таатай орчинг бүрдүүлсэн.

  • 7700 м2 талбай бүхий хичээлийн байр
  • Олон улсын ACBSP байгууллагын кандидат
  • Эрдэм шинжилгээ, судалгааны төв
  • Сургуулийн дэргэд түшиц цэцэрлэг
  • Оюутны бие даалтын танхимууд
  • Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
  • Сургалтын орчин үеийн техник хэрэгсэл бүхий материаллаг баазтай лекцийн танхимууд
  • Нийт 200 суудалтай уншлагын 2 танхим, 50000 гаруй номын фондтой 2 номын сан
  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн Интерактив программын сургалт, дадлагын төв
  • Компьютерийн 3 лаборатори
  • Интернет үйлчилгээний төв
  • Спорт заал
  • Хурлын танхим
  • Оюутны зоогийн газар
  • Хэвлэх цех

    Сургалт, дадлагын бааз

    Зорилго: Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийн ажиллагааг гар аргаар болон санхүүгийн программаар гүйцэтгэх санхүүгийн тайлан бэлтгэх ажиллагааны мэдлэг, чадвар, дадлыг суралцагчдад олгож эзэмшүүлэн мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд оршино.
    Untitled

    Эдийн засаг-бизнесийн удирдлагын сургуулийн оюутнуудад мэргэжлийн дадал чадвар эзэмшүүлэх зорилгоор “Интерактив Ай Би” ХХК-тай хамтран “Интерактив” программын сургалтын төвийг шинээр байгуулж нябо, санхүүгийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд төдийгүй өөрийн сургуулийн төгсөгчид, бизнесийн бусад салбарт тухайн мэргэжлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх бааз болгон ашиглах болсон.

    Уг төвд дараах сургалтуудыг явуулж ирсэн.

    • Танхимын сургалт
    • Үйлдвэрлэлийн дадлага
    • Санхүүгийн программын сургалт
    • НББ-н анхан шатны болон санхүүгийн программын сургалт (иргэд болон хувь хүн)
    • Байгууллагын захиалгат санхүүгийн программын сургалт