Сурган хүмүүжүүлэх Сэтгэл судлалын тэнхимийн танилцуулга

ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхим нь 2012 оны 9-р сарын 3-нд сэтгүүл зүйн тэнхимээс салж, анх бие даасан тэнхим болж байгуулагдсан. Тэнхим үндсэн 8 багштай, тэнхимийн эрхлэгч Доктор /Ph.D/, профессор С.Одхүү, дараах бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээ судалгааны болон олон нийт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийгмийн хэрэгцээ шаардлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөрвөх чадвартай, чадварлаг боловсон хүчинг мэргэжлийн стандартын дагуу бэлтгэн боловсруулахад хөтөлбөрийн зорилго, зорилт, агуулга болон арга зүйг байнга шинэчлэн боловсруулж ирсэн.

Сурган хүмүүжүүлэх Сэтгэл судлалын тэнхимийн хамт олон

Тэнхимийн багш нарын танилцуулга

  1. Сандуйжавын Одхүү- Тэнхимийн эрхлэгч, Доктор /PhD/, профессор
  2. Дашзэвгийн Дарьмаа-Сурган хүмүүжүүлэх ухааны докторант, ахлах багш
  3. Хажидын Алтанхундага-Сэтгэл судлалын ухааны магистр багш, докторант
  4. Бат-Эрдэнийн Мөнхсүлд- Боловсролын удирдлагын магистр багш, докторант
  5. Батсайханы Энхбаяр-Сэтгэл судлалын ухааны магистр багш, докторант
  6. Тайваны Болор- Боловсрол судлалын магистр, докторант
  7. Төмөрчунагийн Мөнхбадрал-Боловсрол судлалын магистр
  8. Дугарын Төрсайхан-Боловсрол судлалын магистр

Монгол Улсын Гавьяат багш, сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Л.Жамц тус тэнхимд 7 жил ажилласан бөгөөд одоо зөвлөх профессороор ажиллаж, боловсрол судлалын докторант, магистрантуудад хичээл заадаг, тэнхимийн багш нарт онол арга зүйн болон заах аргын зөвлөгөө чиглэл өгч ажилладаг.

Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхим нь боловсрол судлалын доктор, магистр, сургуулийн өмнөх боловсролын бакалаврын өдөр, эчнээ ангийн сургалтуудыг хариуцан явуулж байна.

Тэнхимийн багш нар мэргэжлийн багш бэлтгэх ангид хичээл заахаас гадна Хүмүүнлэгийн болон Эдийн засаг Бизнесийн удирдлагын сургууль, Хууль зүйн сургуулийн магистрын ангид боловсрол судлал, боловсролын менежмент, нийгмийн сэтгэл судлал, харилцааны ур чадвар, судалгааны арга зүй зэрэг хичээлүүдийг заадаг.

Тус тэнхимийн хамт олон салбар сургуулийн багш нартаа эрдэм шинжилгээ, сургалт, боловсролын онол арга зүйн чиглэлээр хичээл заах, тэдний судалгаа, эрдэм шинжилгээний ажилд туслах зорилгоор зөвлөгөө өгөхөөс гадна, багшлах эрхийн сургалтыг эрхлэн явуулдаг.

Оюутнуудын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн тэднийг хөгжүүлэхэд чиглэгдсэн хэд хэдэн дугуйлан, клуб ажиллуулдаг.

Бид Боловсрол шинжлэх ухааны яам, ШУА-ийн зарим хүрээлэн, МУБИС, Улаанбаатар хотын болон орон нутгийн цэцэрлэгүүд, Боловсролын хүрээлэн, Улаанбаатар хотын Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Оригами” ТББ байгууллагуудтай ажил төрлийн харилцаа холбоо тогтоож, хамтын үйл ажиллагаа явуулдаг, зарим байгууллагуудтай түншийн түвшинд хамтарч ажилладаг.

Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхим нь боловсрол судлалын чиглэлээр магистр, докторын сургалтыг явуулж, ОТИС-ийн багш нартаа боловсролын ирээдүйн чиг хандлагыг судлан хэрэгжүүлэх ажилд тэргүүлэх чиглэлтэй оролцож байна.

2013.01.15. “Сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлал болон боловсрол судлалын шүтэлцээ: асуудал, ялгаа”, “Ойлгох, эзэмших үйлийг мэргэжлийн хичээл, сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын хичээлийн шүтэлцээнд хэрхэн гүйцэтгэж хэрэгжүүлэх вэ?” сэдвээр ОТИС-ийн бүх багш нарт зориулсан онол, арга зүйн 8 цагийн сургалт зохион байгуулав.

2015.03.21-22. СӨБ-ын багш бэлтгэдэг хувийн их, дээд сургуулийн багш нар, зарим цэцэрлэгийн багш  нарыг хамруулан Багш бэлтгэх тогтолцооны чанарыг сайжруулах чиглэлийн хүрээнд “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулав. Сургалтад 30 орчим багш хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйн асуудал, сургалтад ашиглахад анхаарч хэрэгжүүлэх зүйл, заалтын талаар шинэ мэдлэг, мэдээлэлтэй танилцав.

Уламжлал болгон зохион байгуулдаг ажлууд:

СХСС тэнхим нь сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаас гадна оюутнуудад хандсан мэргэжлийн уралдаан тэмцээн, АСТ, спорт, урлагийн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсаар ирсэн.

Мэргэжлийн уралдаан тэмцээн:

  • “Оюутан байхын учир” шинэ оюутнуудад зориулсан сургалт-зөвлөгөө
  • Оюутан багш ур чадварын тэмцээн
  • Танилцах дадлага
  • Туршин заах дадлага
  • Багшлах дадлага
  • Удирдах ажилтны дадлага
  • Курсын ажил
  • Дугуйлан хичээллүүлэх /Хувь хүний хөгжил, сэтгэл судлал, Даралтат хөгжим, “Цаасаар урлахуй”,
  • Оюутны Эрдэм шинжилгээний хурал /Хүүхдийн хөгжил төлөвшил/
  • Багш нарын эрдэм шинжилгээний хурал

Спорт, соёл урлагийнажлууд:

  • Оюутны танилцах аялал
  • Оюутны “Спорт өдөрлөг”
  • Оюутны Урлагийн наадам