Өнөөдөр ОТИС-ийн дэргэдэх сургалт сурталчилгааны “Медиа технологийн төв”-ийн нээлт боллоо. Телевизийн болон радио студи, мультмедиа танхим, фото зургийн лаборатори гэсэн дөрвөн хэсгээс бүрдсэн тус төв сэтгүүлзүйн салбарын оюутнуудын нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх дадлагын бааз болох юм. 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн телевизийн студийг бүрэн шинэчлэл хийж  орчин үеийн техник тоног төхөөрөмж, тайз чимэглэл бүхий сургалтын төв болгон өргөжүүлсэнээр оюутнуудын болон багш, уран бүтээлчидийн хийсэн нэвтрүүлгүүдийг олон нийтэд хүргэх бүрэн боломж нээгдэж байгаа юм.

24203944_551734441835058_250301922_n 24282485_551733185168517_849243013_n

ОТИС-ийн сэтгүүлзүйн салбар 1998 оноос анхны элсэгчидээ авсан бөгөөд нийт 350 гаруй сэтгүүлч уран бүтээлчидийг бэлтгэн гаргажээ. Эх орныхоо өнцөг булан бүрт ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан ган үзэгтэнүүд мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. Тэдний  залгамж халаа болсон оюутнууд өөрсдийн авсан гэрэл зургуудаар фото лабораторид үзэсгэлэн гаргаж “Colors” нэвтрүүлгийнхээ хэсгээс ирсэн зочдод үзүүллээ. Сэтгүүлзүйн 2 ангийн оюутан Б.Гарамбазар “Сэтгүүлч болно гэдэг миний багийн мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлэхэд туслах хамгийн зөв сонголт минь ОТИС байсан. Өнөөдөр болж буй энэхүү төвийн нээлт миний сонголт зөв байсныг дахин баталлаа” гэсэн бол 4-р ангийн оюутан П.Мөнхзаяа “Бид хэдхэн сарын дараа сэтгүүлчидийн эгнээнд элсэн орно. Энэ их айлын үүдээр ороход бидэнд хэрэгтэй бүхий л практик дадлуудыг энэ танхимдаа олж авсан.” гэсэн юм.

24257369_551733221835180_1477511229_n 24257635_551734895168346_1790153435_n 24204734_551734891835013_1320741549_n 24204723_551734898501679_722569707_nЦаашид энэхүү төв сургалт, сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж өөрсдийн нэрийн нэвтрүүлэг бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.