СЭТГҮҮЛ ЗҮЙН ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА

ТЭНХИМИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Сэтгүүл зүй, нийгмийн ухааны ерөнхий онол, олон ургальч үзэл баримтлал, судалгааны арга зүйг оюутанд эзэмшүүлж, өнөөгийн нийгмийн олон талт үзэгдлүүдийг танин мэдэж тайлбарлах, сонголт хийж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх мэдлэг чадвар эзэмшүүлж төлөвшүүлнэ.

Отгонтэнгэр их сургууль нь хэвлэл мэдээллийн зах зээл чөлөөт ардчилсан тогтолцоо руу шилжсэний дараа үеийн нөхцөл байдал, гадаад хэлтэй, нийгмийн тухай мэдлэгийн өргөн цар хүрээтэй сэтгүүлч бэлтгэх зах зээлийн эрэлтэд тулгуурлан 1996 оноос “Сэтгүүлч” бэлтгэх хөтөлбөрийг нээсэн юм. 1996 онд анх сэтгүүлчийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхлэх үед сэтгүүл зүйн салбар тодорхой зохион байгуулалтад ороогүй, Дорно дахины хэлний тэнхимийн харьяалалд ажиллан сургалтын үйл ажиллагаагаа явуулж байлаа. 2014 онд “Сэтгүүл зүй” хөтөлбөр нь МИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн.

Сэтгүүл зүйн тэнхим нь 2004-2005 оны хичээлийн жилээс бие даасан тэнхим болж, 2014-2015 оны хичээлийн жилд орон тооны 6 үндсэн багштайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаас докторын зэрэгтэй 4, докторант 2 багш байна.

Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсан 2004 оноос эхлэн сургалтын уялдаа холбоог бэхжүүлэх, залгамж чанарыг хадгалах, сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд шинжлэх ухааны багтаамжийг өргөжүүлэх, шинжлэх ухаан хоорондын интеграцид түшиглэн прагматик чиглэлийг түлхүү хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж ирлээ. Үүнийг тооцож үзвэл Сэтгүүл зүйн салбарын мэргэжилтэн бэлтгэж эхлээд 18, сэтгүүл зүйн бие даасан тэнхим болон 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Тус тэнхимээс Сэтгүүлч мэргэжлийг санал болгодог. ОТИС-ийн сэтгүүлч бусад их, дээд сургуулийн сэтгүүлчийн ангиудтай харьцуулахад англи хэл, нийгмийн ухааны өргөн мэдлэгтэй, компьютерийн гурван төвшний мэдлэг чадвартай (хэрэглээний, хэвлэлийн эх блэтгэх, мэргэжлийн монтаж хийх) төгсдөгөөрөө давуу талтай. Мөн сэтгүүлчийн ангийн оюутнууд 1-р ангиасаа эхлэн танилцах, үйлдвэрлэлийн, мэргэших гэсэн хичээлээс гадуур гурван удаагийн дадлага хийж танхимд олж авсан мэдлэгээ практик амьдралд хэрэгжүүлдэг.

Тэнхимийн материаллаг бааз бэхжиж телестуди, оюутан радио байгуулж, хэд хэдэн компьютер, сургалтын бусад техник хэрэгсэлтэйгээр сургалтыг хэвийн явуулж байна. Боловсон хүчний хувьд тус тэнхимд мэргэжлийн дөрвөн багш, нийгмийн ухааны 3 багш ажиллаж байна. Багш нарын онцлог бол хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж, онол практикийг хослуулан эзэмшсэн харьцангуй олон жилийн туршлагатай, чадварлаг залуу боловсон хүчнүүд байдаг.

Сэтгүүл зүйн тэнхим үйл ажиллагаагаа явуулснаас хойш 13 дахь төгсөлтөө хийж, сэтгүүлч мэргэжлээр 293 мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна. ОТИС-ийн сэтгүүл зүйн ангийн төгсөгчид бүх хэвлэл мэдээллийн байгууллагад амжилттай ажиллаж байна. Хэдийгээр бид харьцангуй богино хугацаанд сэтгүүл зүйн дээд боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй ч өөрийн орон зай, байр суурийг бий болгож чадсан гэж үздэг. Энэ нь манайд суралцаж буй оюутнуудын сурлагын болон эрдэм шинжилгээний чиглэлээр тогтвортой үзүүлж буй амжилтууд, төгсөгчдийн ажлын байрны эрэлт, зэрэглэл, эзэлж буй хувь хэмжээ зэрэг олон үзүүлэлтээр батлагдана.

Төгсөгчид 70 гаруй хувь ажлын байртай болсоны нэлээд хэсэг нь Монголын үндэсний олон нийтийн телевиз, радио, “Eagle TV”, “TV-5”, “TV-9”, “C1”, “Olloo TV”  зэрэг арилжааны телевизүүд болон “Өнөөдөр”, “Өглөөний сонин”, “Монголын үнэн”, “Ардчилал”, “Өдрийн шуудан”, “TV Zone”, “Соронз”, “shuud.mn”, “news.mn”, “gogo.mn” зэрэг нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ажиллаж зарим нь төр, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагын хэвлэл мэдээллийн албадад ажиллаж, мэргэжлийн чиглэлээ болон гадаад хэлний мэдлэг чадвар, боловсролоо ахиулах, эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой төгсөгчид гадаад, дотоодод магистрантурт үргэлжлүүлэн суралцаж байна.

Сургалтыг чанартай явуулж оюутанд хэрэгцээтэй мэдлэг, чадварыг эзэмшүүлэхийн тулд багш нар өөрийн заах арга, ур чадвар, эрдэм боловсролоо байнга дээшлүүлэн ажиллах, түүнчлэн оюутны хүмүүжлийн ажилд жигд анхааран хичээлийн жилийн туршид нийгэм, урлаг, соёл, спорт, зан заншилтай холбоотой оюутны ерөнхий мэдлэг, соёлын хүрээг тэлэх арга хэмжээг уламжлал болгон зохион явуулах зорилго тавин ажиллаж байна.

Уламжлал болгон зохион байгуулдаг ажлууд:

  1. Спорт, соёл урлагийн ажлууд:
  • Оюутны танилцах аялал
  • Оюутны шинэ жилийн арга хэмжээ
  • Оюутны Урлагийн наадам
  • ХС-ийн аварга шалгаруулах спортын тэмцээн
  • Сэтгүүл зүйн салбарын Спорт өдөрлөг
  1. Мэргэжлийнуралдаантэмцээн:
  • Мэргэжлийн хичээлүүдээр АСТ, АХА
  • Мэргэжил сурталчлах аян
  • Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Сэтгүүл зүйн сургалт явуулдаг их, дээд сургууль, коллежийн сэтгүүл зүйн ангийн оюутны Эрдэм шинжилгээний хурал
  • Сэтгүүл зүй судлаач, багш нарын эрдэм шинжилгээний хурал
  • “XXI зуун – Монгол гэр бүл” багш, судлаач, оюутны хамтарсан эрдэм шинжилгээний хурал /УБИС-тай хамтарч зохион байгуулдаг/
  • Улсынхэмжээндоролцсонаргахэмжээ:
  • “ХУИС-иас зохион байгуулдаг “Алтан үзэг” наадам /2012-2013-нийтлэл-II байр, 2014-2015-теле нэвтрүүлэг-тусгай байр/
  • Өдөр тутмын “Өглөөний сонин”-той хамтран зохион байгуулсан нийтлэлийн урадаан /2011-2012-I-II шатанд шалгарч байсан/
  • МСЭ, МХХ, МЗХ-ноос зохион байгуулсан теле нэвтрүүлгийн уралдаан /2011-2012-тусгай байр/
  • Мэргэжил боловсролоо дээшлүүлэх, мэдлэгээ тэлэх зорилгоор улсын хэмжээнд зохиогдож буй эрдэм шинжилгээний хурал семинаруудад тогтмол оролцдог.

 

БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГА

  1. Хуяг Энхтуяа: Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, Доктор (Ph.D), Заадаг хичээл: Сэтгүүл зүйн онолын үндэс, Сэтгүүлчийн ур чадвар, Мэдээлэл харилцааны дизайны үндэс, Сэтгүүлчийн ёс зүй, Сэтгүүл зүйн судлал шүүмж, Эдийн засгийн сэтгүүл зүй, ОНМХ-ийн эрх зүйн зохицуулалт
  2. Доржготов Ганчимэг: Сэтгүүл зүйн багш, Магистр, Заадаг хичээл: Монголын сэтгүүл зүйн түүх, Гадаадын сэтгүүл зүй, Редакторлах арга зүй, Телевизийн сэтгүүл зүй, Радиогийн сэтгүүл зүй, Практик сэтгүүл зүй-3, Эрэн сурвалжлах сэтгүүл зүй
  3. Норовсүрэн Ариунзаяа: Сэтгүүл зүйн багш, Доктор (Ph.D), Заадаг хичээл: ОНМХ-ийн үндэс, Практик сэтгүүл зүй-1, Практик сэтгүүл зүй-2, ОНМХ-ийн менежмент, Экологийн сэтгүүл зүй, Олон улсын сэтгүүл зүй
  4. Бүдрэгч Галиндэв: Нийгмийн ухааны багш, Доктор (Ph.D), Заадаг хичээл: Философийн үндэс, Соёл судлалын үндэс, Логик, Шашин судлалын үндэс
  5. Чойдаржаа Ичинхорлоо: Нийгмийн ухааны багш, Магистр, Заадаг хичээл: Логик, Соёлсудлалынүндэс, Хүний хөгжил, Гоо зүй
  6. Гаанжуурсүрэн Жаргалсайхан: Хэл шинжлэл, түүхийн багш, Доктор (Ph.D), Заадаг хичээл: Монголын түүх, Угсаатан зүй, Монголын уран зохиол

Хамтарч ажилладаг байгууллагууд:

  • Монголын сайтуудын нэгдсэн холбоо
  • МУИС-Сэтгүүл зүйн тэнхим
  • ХУИС-Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим
  • СУИС-Радио телевизийн дээд сургууль
  • Сэтгүүлч коллеж
  • Улаанбаатар их сургууль
  • Сэтгүүл зүйн сургалт явуулдаг бусад их дээд сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим
  • МУИС-НШУС-Философи, шашин судлал, улс төр судлалын тэнхим
  • Монголын сэтгүүлчдийн эвлэл
  • Монголын Хэвлэлийн хүрээлэн
  • Глоб Интернейшнл ТББ
  • МННХүрээлэн
  • Философи, социологи эрхийн хүрээлэн
  • “Хэвлэлийн эрх чөлөө” ТББ
  • Хэвлэл мэдээллийн бусад холбоод, ТББ