Сэтгүүл зүйн

бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж

Отгонтэнгэр их сургууль Хүмүүнлэгийн сургууль Сэтгүүл зүйн тэнхим

Тэнхимийн эрхлэгч: Х.Энхтуяа доктор /Ph.D/

Сургалтын төлөвлөгөө

Сэтгүүл зүйч мэргэжлээр сэтгүүл зүйн бакалаврын зэрэг олгох /D032101/ улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилд нийт 125 багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс бүрдэх хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн Сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн /үндсэн, хавсарга/ болон сонгон судлах хичээлийн бүлгээс бүрдэнэ. Сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь боловсрол олгох хичээл нийт багц цагийн 29.6 хувь, мэргэжлийн суурь боловсрол олгох хичээл нийт багц цагийн 24.8 хувь, мэргэжлийн болон сонгон судлах хичээл нийт багц цагийн 45.6 хувийн агуулгатай, заавал болон сонгон судлах хичээлүүдээс бүрдэнэ.

Хөтөлбөрийн зорилго

Сэтгүүл зүйн мэргэжлийн боловсролын сургалтыг суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл, мэргэжлийн үнэт чанарыг төлөвшүүлэх, үндэсний стандарт болон дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, орчин үеийн жишигт нийцүүлэхэд оршино.

Хөтөлбөрийн зорилт

  • Хичээлийн хөтөлбөрийг үндэсний стандарт, дэлхийн хөгжлийн ерөнхий чиг хандлага, орчин үеийн зах зээлийн нийгэм болон мэргэжлийн байгууллагуудын эрэлт хэрэгцээ, ажлын байрны тодорхойлолт, шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулах
  • Суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлагыг хичээл тус бүрээр үндэсний стандартын хүрээнд тодорхойлж хэрэгжүүлэх, суралцагчдад мэргэжлийн ёс зүйг чандлан сахих хандлага төлөвшүүлэх
  • Үр дүнд суурилсан сургалтын оролцооны идэвхитэй арга зүйд тулгуурлан оюутан төвтэй сургалтыг зохион байгуулах, оюутан өөрөө мэдлэг бүтээх замаар сургалтын үйл явц болон төгсөгчдийн чанарт эерэгээр нөлөөлөх
  • Суралцагчдад хандсан боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, асуудалд өөрийн байр сууринаас хандах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэх
  • Багшийн онол, практикийн мэдлэг, чадварыг сургалтын хөтөлбөрийн үндэсний стандарт шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, чадваржуулах
  • Судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэх замаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүй эзэмшсэн, сэтгүүлчийн болон багшийн ёс зүй сахидаг, харилцааны эв дүй соёлтой судлаач багш бэлтгэх
  • Сургалтын орчин, техник, технологи, мэргэжлийн ном, сурах бичгийн хүртээмж, номын сан, мэдээллийн технологийн үйлчилгээг сайжруулах, сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, боловсруулах

Ажлын байр, албан тушаал

  • Сэтгүүлч
  • Редактор
  • Хэвлэл мэдээллийн байгууллагад төлөөлөгч
  • Хөтлөгч
  • Нэвтрүүлэгч
  • Утга зохиолын ажилтан
  • Олон нийтийн мэдээллийн харилцааны ажилтан

Хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага:

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх

Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн бол дараа шатны их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулж болох тухай тодорхойлолтыг БСШУЯ-аас авсан байх

Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл, босго оноо

Монгол хэл эсвэл нийгмийн тухай мэдлэг 400