Сүлд дуу

ТЭНГЭРИЙН ИВЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ

Уулс уулсынхаа оргилоор нэрлэгдэн

Удамт ардынхаа үрсийг гэгээрүүлээд
Ирээдүй замын хөтөч болон
Итгэлийн сайхнаар цалгилан байдаг

Очирваань хайрханаа нэрэндээ тахьсан
Отгонтэнгэр-тэнгэрийн ивээлтэй сургууль аа

Санаж зорьсон үйлсээ бүтээхээр
Сэтгэлийнхээ дуудлагаар хуран чуулаад
Оргилуун хүслээр жигүүрлэн тэмүүлсэн
Одтой залуусын баяслаар дүүрэн

Очирваань хайрханаа нэрэндээ тахьсан
Отгонтэнгэр-тэнгэрийн ивээлтэй сургууль аа

Талын монголын билэг оюунаар
Төгөлдөр ариун түүхээ баяжаасан
Наран саран саатан хоргодмоор
Найрсан даллагч эрдмийн өргөө

Очирваань хайрханаа нэрэндээ тахьсан
Отгонтэнгэр-тэнгэрийн ивээлтэй сургууль аа
image003