ОЮУТНЫ ХОЛБОО

Зорилго:

Оюутны холбоо нь Отгонтэнгэр их сургуулийн нийт оюутнуудын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа, хичээлийн нэмэлт мэдлэг болон хичээлээс гадна сургуулийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийнхаа удирдлага, багш, ажилчидтай хамтарсан үйл ажиллагаа явуулах

Зорилт:

Нийт оюутнуудын эрх ашгийг хамгаалж, тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэн тэдний дуу хоолой болох

Чиг үүрэг:

Отгонтэнгэр их сургуулийн удирдах зөвлөл, МОХ болон нийт багш нар, нийт оюутнуудыг холбох гүүр болж ажиллах

ТАНИЛЦУУЛГА

Б.Дөлгөөн ОТИС-ийн Оюутны холбооны тэргүүн

Б.Дөлгөөн – ОТИС-ийн Оюутны холбооны тэргүүн

Оюутны холбоо нь Отгонтэнгэр Их Сургуулийн ректор, ректоратын хурлаас томилогдсон оюутны холбооны зөвлөх, чиглүүлэгч багш, мөн салбар сургуулиудын багш нараас сонгогдсон оюутны зөвлөлийн чиглүүлэгч багш нартай хамтран ажилладаг.

Үйл ажиллагааны үндсэн 4 чиглэл:

  1. Сургуулийнхаа нийт оюутны эрх ашгийг хамгаалах
  2. Нийт оюутнуудыг гадаад дотоодод төлөөлөх
  3. Монголын Оюутны Холбоо, бусад байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллах, төлөөллөө ажиллуулах
  4. Оюутанд чиглэсэн, хөгжлийн бүх төрлийн цогц арга хэмжээг зохион байгуулах

Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны холбоо нь дараах бүтэцтэй:

  1. ОТИС-н Оюутны холбооны их хурал /чуулган/
  2. ОТИС-н Оюутны холбооны тэргүүн
  3. ОТИС-н Оюутны холбооны нарийн бичгийн дарга, дэд тэргүүн
  4. ОТИС-н Оюутны холбооны гишүүд
  • Хууль зүйн сургуулийн оюутны зөвлөлийн төлөөлөл 3 гишүүн
  • Хүмүүнлэгийн сургуулийн оюутны зөвлөлийн төлөөлөл 3 гишүүн
  • Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийн оюутны зөвлөлийн төлөөлөл 3 гишүүн  нийт  9 гишүүнтэй.
  1. ОТИС-н салбар сургуулиудын Оюутны зөвлөл
  2. ОТИС-н салбар сургуулиудын Оюутны зөвлөлийн дарга
  3. ОТИС-н салбар сургуулиудын Оютуны зөвлөлийн нарийн бичгийн дарга, дэд тэргүүн
  4. ОТИС-н салбар сургуулиудын Оюутны зөвлөлийн гишүүд