ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн 

“ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клубын танилцуулга

Тулах цэг хөгжлийн клуб үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн ОТИС-ийн тэргүүний шилдэг, манлайлагч оюутнуудыг өөрийн эгнээндээ нэгтгэн авч мөн ирэх цагийн шилдэг оюутныг бэлтгэж олон чадвар дадал суулган хөгжүүлж ирсэн билээ.

“ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клуб үүсгэн байгуулагдсан түүхэн замнал:

  1. “ТУЛАХ ЦЭГ” клуб нь 2010 оны 12 дугаар сарын 12 нд ОТИС-ийн ХЗС-ийн оюутан Э.Энхболд, Ү.Амарбат нарын санаачилгаар анх “Парламентийн мэтгэлцээний” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж байсан билээ.
  2. “ТУЛАХ ЦЭГ” клуб нь ОТИС-ийн ХЗС-ийн захирал Ц.Алтанцэцэгийн санаачилгаар 2011 оны 9 дүгээр сарын 30 ны өдөр “Оюутны зөвлөл”-тэй хамтран клубын үйл ажиллагааны чиглэл, нэрийг өөрчилж хуучин бүрэлдэхүүн дээр шинээр өөрчлөн байгуулагдсан. 2011-2012 оны хичээлийн жилд “ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клуб гэсэн шинэ нэртэйгээр “Эрдэм шинжилгээний илтгэл”, “Уран илтгэл”, “Парламентийн мэтгэлцээн”-ий төрлүүдээр гишүүдээ хөгжүүлэх чадваржуулах сургалт, тэмцээн зохион байгуулж уг хичээлийн жилийг амжилт бүтээлээр дүүрэн үдсэн билээ.

“ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клубын зорилго:

  • Клуб нь гишүүддээ өөрийнх нь эзэмшиж буй мэргэжлийг өөриймшүүлэх, хөгжүүлэх, мэргэшүүлэх, чадваржуулах зорилгоор Илтгэх урлаг, Мэтгэлцэх урлаг, Эрдэм шинжилгээний илтгэл бичих чадвар гэсэн төрлүүдээр онол, практик хосолсон чанарын өндөр түвшинд сургалт явуулах
  • Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн оюунлаг, чадварлаг оюутан бий болгох эрхэм зорилготой.
  • Ирээдүйн сэхээтэн, энэ нийгмийг авч явах иргэнийг бий болгоход бүхий л нөөц бололцоогоо ашиглан гишүүдээ бэлдэх
  • Манлайлагч оюутанг бий болгож бусаддаа нөлөөлөх байдлаар нийт оюутнуудыг идэвхжүүлэх, сайн мэргэжилтэн болгох тал дээр анхааран ажиллах зэрэг клубын эрхэм зорилгууд болно.123Оюутныг чадваржуулах, манлайлагч болгох зорилгоор тэмцээн болон сургалт зохион байгуулдаг чиглэлүүд:
    • Эрдэм шинжилгээний илтгэл
    • Уран илтгэл
    • Парламентийн мэтгэлцээн

      “ТУЛАХ ЦЭГ” ХӨГЖЛИЙН КЛУБЫН ХАМТ ОЛОН

      ОТИС-ийн ХЗС-ийн багш Монголын Лектор төвийн сургагч багш, хуульч

      Тулах Цэг хөгжлийн клубын зөвлөх багш Ү.Амарбат

 

 

“БИД МОНГОЛЫН МАРГААШИЙГ ОЮУТНААР ТӨСӨӨЛДӨГ”

  1. ОТИС-ийн “Тулах Цэг” хөгжлийн клубын зөвлөх багш Ү.Амарбат
  2. ОТИС-ийн “Тулах Цэг” хөгжлийн клубын тэргүүн Э.Энхсүх
  3. ОТИС-ийн “Тулах Цэг” хөгжлийн клубын санхүү, дотоод баримт бичиг хариуцсан нарийн бичиг Д.Отгонбилэг
  4. ОТИС-ийн “Тулах Цэг” хөгжлийн клубын үйл ажиллагаа, олон нийт хариуцсан нарийн бичиг Г.Ариунжаргал

 

2011-2012 онд “Тулах Цэг” хөгжлийн клубын тэргүүн Б.Ган-эрдэнэ гаргасан амжилтууд:

Он Боловсрол
Оюутан байх хугацаандаа гаргасан амжилт
1 2010.11.20 “Философи аст” тэмцээнд “ДЭД” байр эзэлсэн
2 2010.12.10 “Тулах цэг клуб”-ын парламентийн мэтгэлцээний анхдугаар тэмцээнд “ДЭД” байр эзэлсэн
3 2011.01.15 ОТИС-н Уран илтгэлийн тэмцээний гуравдугаар байр эзэлсэн.
4 2012.04.08 ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН захиргаа болон “Тулах цэг” хөгжлийн клубын хамтран зохион байгуулсан “Илтгэх ур чадварын аварга шалгаруулах тэмцээнд” амжилттай оролцож “ТЭРГҮҮН” байр эзэлсэн
5 2012.09.10  НИТХ-ын Хүний эрхийн дэд хороо болон Ардчилал Шударга Ёс Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулсан “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн технологи ба залуу үе” сэдэвт илтгэлийн уралдаанд “ТУСГАЙ” байр эзэлсэн
6 2012.10.31 Швейцарын хөгжлийн агентлаг, Зориг сангийн хамтран зохион байгуулдаг “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ 2012-2013” арга хэмжээний тэтгэлэгт оюутнаар шалгарсан
7 2012.11.20 ОТИС-н ХЗС-с зохион байгуулсан “ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БА ХҮНИЙ ЭРХ” сэдэвт онол-практикийн хэлэлцүүлэгт “ТЭРГҮҮН” байр эзэлсэн
8 2012.11.25 ОТИС-ийн Хууль Зүйн сургуулийн “МАНЛАЙЛАГЧ-ТЭРГҮҮНИЙ АНГИ ХАМТ ОЛОН 2012” – оор шалгарсан
9 2012.11.25 Отгонтэнгэр Их Сургуулийн “ ШИЛДГИЙН ШИЛДЭГ МАНЛАЙЛАГЧ-ОЮУТАН 2012” – оор шалгарсан
10 2012.12.30 “НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО”-ны “ЭРДМИЙН ХОНХ” оюутны шагнал гардуулах ёслолоос оны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН ”-аар шалгаран өргөмжлөл, батламжаар шагнагдсан
11 2013.03.20 ОТИС-н “УРАН ИЛТГЭЛИЙН АВАРГА”
12 2013.11.20 Отгонтэнгэр Их Сургуулийн “ ШИЛДГИЙН ШИЛДЭГ МАНЛАЙЛАГЧ-ОЮУТАН 2013” шагналаар шагнагдсан.
13 2013.12.30 “БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ОЮУТАН” шагналаар шагнагдсан.
Он Сонгуульт ажил
1 2010 – 2012 ОТИС-ийн ХЗС-ийн “Оюутны зөвлөлийн гишүүн”, ОТИС-ийн “Оюутны холбооны ажлын албаны гишүүн”
2 2012 ОТИС-ийн ХЗС-ийг “Оюутны зөвлөлийн” Нарийн бичгийн дарга
3 2011-2013 ОТИС-ийн Хууль зүйн клиник сургалтын төвийн зөвлөх оюутан
4 2012-2013 ОТИС-ийн  “Тулах цэг” хөгжлийн клубын Тэргүүн
5 2010-2014 ОТИС-ийн Бизнесийн эрх зүйн ангийн дарга
6 2013  “Оюуны Тулах Цэг” ТББ-ын Ерөнхий Нарын Бичгийн Дарга
  2012-2013 Тулах цэг клуб, Оюутны зөвлөлийн гишүүдэд илтгэх ур чадварын сургалт зохион байгуулсан

 

2012-2014 онд Тулах Цэг хөгжлийн клубын тэргүүн М.Чанцалням гаргасан амжилтууд

  • 2012 оны 4-р сард Эдийн засаг бизнессийн удирдлагын сургуулиас зохион байгуулсан маркетингийн тэмцээнд багаараа оролцож Тэргүүн байр
  • 2012 оны 4-р сард Тулах Цэг клубын парламентийн мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцож багаараа Дэд байр
  • 2012 оны 11-р сард ОТИС-ын Оюутны холбоо, Тулах Цэг клуб хамтран зохион байгуулсан парламентийн мэтгэлцээний тэмцээнд багаараа Тэргүүн байр
  • 2012 оны Номын сангийн шилдэг уншигч оюутнаар шалгарсан
  • 2013 оны 4-р сард Тулах Цэг клубээс зохион байгуулсан парламентийн мэтгэлцээний тэмцээнд багаараа Дэд байр
  • 2013 онд ХААИС-н Хатан туул клубээс зохион байгуулсан парламентийн мэтгэлцээний аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээнд багаараа Тэргүүн байр
  • 2013 оны 11-р сард ОТИС-н ХЗС-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Mock trial шүүхийн мэтгэлцээний тэмцээний захиргааны эрх зүйн төрөлд багаараа Дэд байр
  • 2014 оны 12-р сард ОТИС-н ХЗС болон Эмнести интернэйшнл ОУ-н ТББ-н хамтран зохион байгуулсан Эрүүдэн шүүлт ба хүний эрх сэдэвт Мини НҮБ загвар хуралдаанд багаараа Шилдэг төлөөлөгч Оюутнаар шалгарсан
  • 2012-2013, 2013-2014 оны хичээлийн жилд амжилттай суралцан сургуулийн Манлайлагч оюутнаар шалгарсан,
  • 2014 оны 10-р сард Оюу толгой ХХК-н хуулийн хэлтэсээс зарласан дадлагажигч оюутан шалгаруулах хөтөлбөрт шалгарч өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

2014 оны Тулах Цэгхөгжлийн клубын тэргүүн Ч.Өлзийжаргал гаргасан амжилтууд

  • 2012 оны 11-р сард ОТИС-ын Оюутны холбоо, Тулах Цэг клуб хамтран зохион байгуулсан парламентийн мэтгэлцээний тэмцээнд багаараа Тусгай байр
  • 2012 онд Философи аст тэмцээнд Тусгай байр
  • 2012-2013 оны хичээлийн жилд амжилттай суралцан сургуулийн Манлайлагч оюутнаар шалгарсан
  • 2013 онд ОТИС-ын Оюутны холбоо, Тулах Цэг клуб хамтран зохион байгуулсан парламентийн мэтгэлцээний тэмцээнд багаараа Дэд байр
  • 2013 онд Нийслэлийн парламентийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд Тусгай байр
  • 2014 онд ОТИС-н Уран Илтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр.

Хаяг:

ОТИС-ийн “ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клубын тэргүүн Э.Энхсүх 99809998

Мэйл хаяг: enkuneaxe@yahoo.com

Blog: http://rhetoricdebateking.blog.gogo.mn

Facebook хаяг: Тулах Цэг Хөгжлийн Клуб