Хуульзүйн сургуулийн түүхэн хуудаснаас

Тус сургууль анх 1994-1995 оны хичээлийн жилд зөвлөх багш академич Ж.Амарсанаа, багш Ж.Оргил нарын 2 багштай Олон Улсын эрх зүйн анги нээж хууль зүйн мэргэжлээр сургалт явуулж эхэлснээр тулгын чулуу нь тавигдсан.

1995-1996 оны хичээлийн жилд үндсэн 7 багштайгаар тэнхимийн зохион байгуулалтанд шилжиж эрх зүйн тэнхим байгуулагдсан.

2006-2007 оны хичээлийн жилд Отгонтэнгэр Их Сургууль нь бүтцийн гурван сургуультай болон өргөжсөнтэй холбоотойгоор эрх зүйн тэнхим нь Хуульзүйн Сургууль болсон. Мөн онд Хуульзүйн сургууль нь сургалтын үндсэн 2 мэргэжлийн чиглэл болох Бизнесийн эрхзүй, Олон улсын эрхзүй гэсэн хоёр тэнхим байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна

Түүхэнд онцлох зарим үйл явдлаас

1994 он: Олон улсын эрх зүйн анги нээгдсэн

1999 он: Хуулийн зөвлөх өмгөөлөгчийн орой, эчнээ анги нээгдсэн

1999 он: Аж ахуйн эрх зүйн анги нээгдсэн.

1999-2000 он: Эрх зүйн магистр, докторын анги элсэлтээ авч эхэлсэн.

ОТИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Л.Баасан хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав. Олон улсын эрх зүйн ангийн оюутан Ц.Нямтайван “Эврика” Эрдэм шинжилгээний хуралд “Тэргүүн” байр эзлэв. Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оны шилдэг оюутан”-аар олон улсын эрх зүйн ангийн оюутан Д.Уянга шалгарсан.

2000 он: Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь салбар сургууль байгуулагдан эрх зүйч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхлэв. Олон улсын эрх зүйн ангийн оюутан А.Дэлгэрмаа “Эврика” Эрдэм шинжилгээний хуралд “Тэргүүн” байр эзлэв.

2002 он: Аж ахуйн эрх зүйн II ангийн оюутан Д.Дашдэмбэрэл “Тэнгэрийн ивээлтэй сургууль” сургуулийн сүлд дууг зохиосон.

2003 он: Хууль зүйн салбарын сургалтын агуулга стандартыг боловсруулж турших ажлыг Дэлхийн банкны төслөөр хэрэгжүүлж эхэлсэн. Их, дээд сургуулиудын парламентын мэтгэлцээний аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Лектор багийн гишүүн аж ахуйн эрх зүйн оюутан Р.Очирбал, герман хэлний орчуулагч-багш ангийн оюутан Б.Солонго нар оролцон Үндэсний аварга болсон. Мөн ДОХ-ын эсрэг өдөр зохион явуулсан “ДОХ-ын үнэнийг бусдад хүргье” сэдэвт парламентын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд дээрх оюутнууд оролцон Тэргүүн байр эзэлсэн.

2004 он: Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг оюутан шалгаруулах “Алма-Матер-2004” арга хэмжээний Шилдэг оюутнаар Аж ахуйн эрх зүйн ангийн оюутан Х.Хүрэлцэцэг шалгарсан.

2005 он: Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Оюуны өмчийг газраас их сургуулиудын дунд зохион байгуулсан “Оюуны өмч-хөгжлийн оньс” сэдэвт уралдаанд хуулийн ангийн оюутнуудын баг Тэргүүн байр эзлэв. Баянзүрх дүүргийн их, дээд сургуулиудын аварга шалгаруулах парламентын мэтгэлцээнд Лектор I, Лектор II баг амжилттай оролцож дэд, гутгаар байр эзлэв.

2006 он: АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар “Клиник сургалтын төв”-ийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Шүүх эрх мэдлийн шинэтгэл” хөтөлбөрийн хүрээнд “Шүүх ажиглалт төслийг орон нутагт Хууль зүйн сургууль хэрэгжүүлэв.

2007 он: АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд “Хуульчийн ур чадвар хичээлийн хөтөлбөр, гарын авлага боловсруулах” төслийг хэрэгжүүлж анх удаа Хууль зүйн их, дээд сургуулиудад энэ хичээлийг оруулж эхэлсэн. Монголын Залуучуудын холбоо, Залуу эрдэмтэдийн холбоо, Хууль зүйн Үндэсний хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Эврика-2007” багш, оюутны эрдэм шинжилгээний хуралд Хууль зүйн сургуулийн багш Р.Очирбал “Провайдер ба мэдээлэл зуучлагчийн эрх зүйн зохицуулалт” сэдэвт илтгэл хэлэлцүүлэн Тэргүүн байр эзлэв. ХЗДХЯ, Хууль зүйн үндэсний төвөөс хамтран зохион явуулсан “Эрх зүйн шинэтгэл: Өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд тус сургуулийн багш Р.Очирбал “Интернетээр гэрээ байгуулах эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдэвт илтгэл хэлэлцүүлэн дэд байр эзлэв

2008 он: Хууль зүйн бакалаврын боловсролын Үндэсний сургалтын стандартыг боловсруулан батлуулж сургалтанд мөрдөж эхэллээ. Хууль зүйн клиник багш бэлтгэх сургалт явуулж Хууль зүйн клиникийн удирдлага, зохион байгуулалтын гарын авлага, клиникийн багшийн болон оюутны сургалтын хөтөлбөр боловсруулав. Монголын Залуучуудын холбоо, Залуу эрдэмтэдийн холбоо, Хууль зүйн Үндэсний хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Эврика-2008” багш оюутны эрдэм шинжилгээний хуралд ХЗС-ийн багш С.Эрдэнэболор “Тэргүүн” байр эзэллээ. Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил тус сургуулийн “Хүндэт профессор”, Далив хутагт Данзанламид Эрдэнэ Баасан Омбадиков “Хүндэт доктор”, Монгол улсын Гавъяат хуульч тус сургуулийн төгсөгч Оюунбадам “Урилгын профессор” болов. 2008 оны III сард “Үл хөдлөх эд хөрөнгө, газрын эрх зүйн өнөөгийн зохицуулалт, цаашдын хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулав.

            2009 он: “Үл хөдлөх эд хөрөнгө, газрын эрх зүйн өнөөгийн зохицуулалт, цаашдын хандлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Уг хуралд Япон, Швейцарын судлаачид, УИХ-ын тамгын газар, ХЗДХЯ, Улсын Дээд Шүүх, Захиргааны хэргийн болон дүүргийн шүүх, МӨХ, Нотаритчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, МУИС болон бусад их, дээд сургуулийн багш судлаачид оролцсон. Японы хүүхдийг ивээх сантай хамтран “Хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгох” хуулийн төсөл, Их Британий “Хүүхдийг ивээх сан Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хөгжил, хамгааллын төвд хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх” төсөл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжинд мониторнг хийх” төслүүдийг боловсруулж хэрэгжүүллээ.    ОТИС-ийн Хууль зүйн клиник сургалтын төв нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр”-тэй хамтран 2008/IX сард “Хууль зүйн клиникийн багшийн сургалт”-ыг улсын хэмжээнд анхлан санаачилан зохион байгуулсан. Уг сургалтад нийт 13 их, дээд сургуулийн нийт 16 багш оролцсон. Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Хөгжлийн Ниссора төв, UNIFPA гэх зэрэг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 16 гаруй байгууллагаас хамтран зохион байгуулсан “Хүний эрхийг эмэгтэйчүүдэд, хүний эрхийг бүгдэд” сэдэвт сарын аяны хүрээнд явагдсан тэмцээнд багш, оюутнууд амжилттай оролцон Тэргүүн байр эзэлсэн

2010 он: “Иргэний хууль ба холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын тамгын газар, ХЗДХЯ, Улсын Дээд Шүүх, Захиргааны хэргийн шүүх, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, МӨХ, Нотаритчдын танхим болон их, дээд сургуулиудын багш судлаачид оролцсон байна. Монголын Залуучуудын холбоо, Залуу эрдэмтэдийн холбоо, Хууль зүйн Үндэсний хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Эврика-2010” багш, оюутны эрдэм шинжилгээний хуралд багш Р.Очирбал “Тэргүүн” байрт шалгарав. Нээлттэй нийгэм форумтай хамтран “Шүүх ажиглалт” төсөл, “Ажлын байрны бэлгийн дарамтлалын асуудлаарх нөлөөллийн гарын авлага, сургалтын материал боловсруулах” төслүүдийг хэрэгжүүлэв.Академич, шинжлэх ухааны доктор, профессор, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ШУА-ын Философи, социолги, эрхийн хүрээлэнгийн захирал, ОТИС-ийн хүндэт доктор Ж.Амарсанаагийн “Тал нутгийн хууль” хүндэтгэлийн лекцийг сургуулийн хэмжээнд зохион байгуулав. Оюутан Ү.Амарбат Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “АЛМА МАТЕР” оны шилдэг оюутан шалгаруулах шалгаруулалтанд ШИЛДЭГ ОЮУТАН болов. “Монголын Лектор Төв” ТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний уран илтгэгч шалгаруулах “Аггон” уран илтгэлийн тэмцээний IV удаагийн тэмцээнд 2008 оны төгсөгч Б.Пүрэвсүрэн Тэргүүн байр, Эдийн засаг бизнес удирдлагын сургуулийн төгсөгч Ө.Мөнгөн, Олон улсын эрх зүйн ангийн оюутан Ү.Амарбат нар Гуравдугаар байр эзлэв. Оюутан Ү.Амарбат Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Шинэ хөгжил хүрээлэн, UBS телевиз, G-Intertaimnt–аас хамтран зохион явуулсан “МОНГОЛ ОМОГШИЛ” телевизийн РЕАЛИТИ ШОУ-ны Үндэсний уран илтгэгчээр шалгарав.

2011 он: ХЗДХЯ, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Хуулийн их, дээд сургуулиудын холбоо, Ханнс зайделын сангаас хамтран зохион байгуулсан “Үндэсний сургагч багш бэлтгэх” төсөлд багш нар хамрагдан 6 багш Үндэсний сургагч багш болов. Монголын Залуучуудын холбооноос зохион байгуулсан “Эврика-2010” багш, оюутны эрдэм шинжилгээний хуралд багш Р.Очирбал “Тэргүүн” байр, оюутан Ү.Амарбат тусгай байрт шалгарав. Японы их, дээд сургуулийн профессоруудтай хамтран “Байгаль орчны үзэмжийг хамгаалах нь” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг улсын хэмжээнд зохион байгуулав. Оюутан Ү.Амарбат Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос хуулийн нийт их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд “Эрх зүйн салбараар нарийн мэргэшсэн хуульч иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаатай  эдлүүлэх нөхцөл болох нь” нь сэдвээр илтгэл хэлэлцүүлэн Тэргүүн байрт шалгарав. Оюутан Э.Энхболд Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “АЛМА МАТЕР” оны шилдэг оюутан шалгаруулах шалгаруулалтанд ШИЛДЭГ ОЮУТАН болов