Түүхэн хуудаснаас …

ОТИСургууль 2006-2007 онд бүтцийн өөрчлөлт хийж Бизнесийн удирдлагын тэнхим нь Эдийн Засаг Бизнесийн Удирдлагын Сургууль болж өргөжсөн. Тус сургууль нь Бүртгэл менежментийн тэнхим болон Эдийн Засгийн тэнхим гэсэн 2 нэгжтэйгээр зохион байгуулагдсан.

2006 он: Отгонтэнгэр Их Сургууль нь Хүмүүнлэгийн, Эдийн засаг-Бизнесийн Удирдлагын, Хууль зүйн сургууль гэсэн бүтцийн гурван сургуультай болов. ЭЗБУСургууль төрийн захиргааны удирдлагын анги шинээр нээгдлээ. Эдийн засаг-бизнесийн удирдлагын сургуулийн захирлаар Л.Удвал, Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр Э.Ганбат, Бүртгэл менежментийн тэнхимийн эрхлэгчээр П.Эрдэнэбат нар тус тус ажиллаж эхэлсэн. Аялал жуулчлалын кабинетыг шинээр байгуулан сургалтын орчинг сайжруулан техник хэрэгсэл тоног төхөөрөмжийг суурилууллаа.

Щвейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Ногоон алт” төсөл зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүллээ. 2005-2006 оны хичээлийн жилд оюутнуудын интернет хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “International economic’s information” мэдээллийн санг бүрдүүлсэн.

Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт хамтран ажиллах гэрээ байгуулж ийн сургалтын төвд төгсөх ангийн оюутнуудын нябо бүртгэлийн программ дээр ажиллах чадвар олгох сургалт зохион байгуулсан.

МҮХАҮТ-тай хамтран бизнесийн байгууллагуудаас ирсэн саналын дагуу “Оюутны бүтээлч баг”-уудыг байгуулан төгсөх ангийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг дээрх компаниудтай гэрээ байгуулан хийлгэсэн нь төгсөгчдийг ажлын байраар хангахад бодитой хувь нэмэр болсон юм.

2007 он.          Отгонтэнгэр Их Сургуулийн Эдийн Засаг-Бизнесийн Удирдлагын сургууль Интерактив ХХК-тай хамтран “Интерактив нягтлан бодох бүртгэл”-ийн программын сургалтын төв, дадлагын баазыг байгуулан DAIMOND ERP.5.0 санхүүгийн программын сургалтыг төгсөгчид, оюутнуудад болон байгууллагын захиалгат сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Мөн Оюутны дадлагыг танхмийн хэлбэрт шилжүүлэн гар аргаар болон программаар дадлага хийлгэж эхлэв.

2008 он. “Эврика” багш оюутны эрдэм шинжилгээний хуралд багш ОУХМ-н ангийн оюутан Намсрай, ЭЗБУС-н багш М.Довууч нар тэргүүн байрт шалгарав. Нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутан Б.Батхишиг, Ц.Баяр-Ундрал нар Голомт банкны тэтгэлэгт шалгарав. ОТИСургууль Тайванийн Мин Чуаны их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрт нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутан Оюун-Эрдэнэ шалгаран хамрагдлаа.

2009 он.          Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Ногоон алт” төслүүдийг хэрэгжүүлэхэд ЭЗБУС-н 5 багш судлаачаар ажилласан байна. Улсын хэмжээнд зохиогддог менежментийн олимпиадад Отгонтэнгэр Их Сургуулийн Эдийн Засаг-Бизнесийн Удирдлагын Сургуулийн баг тэргүүн байрт шалгарч цом, алтан медаль хүртэв. “Интерактив” программын сургалтын төвдөө интерактив “IMPACT” программыг нэмж суурилуулан дадлагын баазаа өргөтгөж нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд төдийгүй өөрийн сургуулийн төгсөгчид, бизнесийн бусад салбарт тухайн мэргэжлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн санхүүгийн программын дадлага олгох сургалт явуулж байна.

Засгийн газрын худалдан авах ажиллагааны кабинетыг шинээр байгуулан сургалтын орчинг сайжруулан техник хэрэгсэл тоног төхөөрөмжийг суурилууллаа.

2010 он.          Отгонтэнгэр их сургууль Голландын Инхоланд их сургууль, Голланд-Монголын хамтарсан “PUHMIM” компанитай хамтран аялал жуулчлал-зочид буудлын менежментийн сургалтын хөтөлбөрийг Инхолландын их сургуулийн сургалтын хөтөлбөрийг жишиг болгон боловсруулж, ОТИС-ийн ЭЗБУС-ийн захирал Л.Удвал, Гадаад харилцааны ажилтан Д.Үйлст нар Инхолланд их сургуулийн зочид буудлын менежментийн сургалтын туршлага судлан өөрийн сургууль дээр хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ. БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарт санхүүгийн Импакт программын сургалтыг хамтын ажиллагааны хүрээнд үнэ төлбөргүй зохион явуулж сертификат олгосон. Олон улсын худалдааны кабинетыг шинээр байгуулан сургалтын орчинг сайжруулан техник хэрэгсэл тоног төхөөрөмжийг суурилууллаа.

2011 он.          Отгонтэнгэр их сургууль Голландын Инхоланд их сургууль, Голланд-Монголын хамтарсан “PUHMIM” компанитай хамтран аялал жуулчлал-зочид буудлын менежментийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөрийн агуулгын дагуу ОТИС-н 14 багшийг мэргэжил дээшлүүлэх сургагч багшийн сургалтанд хамруулан эрх олгов. Мөн зочид буудал аялал жуулчлалын нэг жилийн хамтарсан хөтөлбөрийн сургалтыг явуулж эхэлсэн. Тус сургуулийн багш Л.Удвал, П.Эрдэнэчимэг нар Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэх зуны сургалтанд хамрагдав.

ЭЗТэнхимийн эрхлэгч Э.Ганбат АНУ-н Коларидагийн Олон Улсын Сургуульд Засгийн Газрын тэтгэлэгээр Магистрын сургалтанд хамрагдахаар явав. ОТИС-н ЭЗБУС-н Төгсөгчдийн холбоог шинэчлэн зохион байгуулж Төгсөгчдийн холбооны тэргүүнээр 2003 оны санхүүгийн удирдлагын мэргэжлээр төгсөгч MCS компанийн IT ZONE салбарын борлуулалт хариуцсан захирал Ё.Алтан–Од, дэд тэргүүнээр 2010 оны аялал жуулчлалын менежментийн мэргэжлээр төгсөгч Н.Хандсүрэн нар сонгогдов.

2012 он. Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежмент мэргэжлийн Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орохоор бэлтгэн ажиллаж байна.

2013-2014 оны хичээлийн жилд Бүртгэл менежментийн, Эдийн засгийн тэнхмүүд нь суралцагчдын чадавхийг дээшлүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөрийг 4 удаа шинэчлэн боловсруулсан бөгөөд тус хөтөлбөр нь 2014 онд БМИҮЗөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2013 оноос АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэл /ACBSP/-д гишүүнээр элссэн.

2014-2015 он: ЭЗБУСургууль АНУ-ын бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ACBSP/-өөр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлтээ гарган хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.