Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр

  • “Ногоон алт” төсөл (Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран-2010). ЭЗБУС-ийн болон тус тэнхимийн багш нараас судалгааны ажилд хамрагдан ажиллахын зэрэгцээ судлаачаар ажилладаг.
  • Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй мэргэжлийн чиг үүргийн хүрээнд хамтын ажиллагаатай ажиллдаг. Тус тэнхимийн багш нараас сургалтын хорооны орон тооны гишүүнээр ажилладаг бөгөөд багш нараас мэргэжил дээшлүүлэх болон мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд хамтран ажиллах зэрэг байнгын хамтын ажиллагаатай ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд багш нарын болон оюутнуудын дунд мэргэжлийн болон спортын төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж иржээ.
  • Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газартай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд “Интерактив” сургалтын төвд нийгмийн даатгалын газрын ажилтнуудад Имфакт программын сургалт зохион байгуулсан.
  • Интерактив Би Ай ХХК-тай хамтын ажиллагаатай ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд Интерактив сургалтын төвөөр дамжуулан хамтын ажиллагаатай бусад мэргэжлийн байгууллага болон төгсөгчдөд мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулан ажиллаж байна.
  • Голландын Инхолланд их сургууль, Голланд-Монголын хамтарсан “PUHMIM” компанитай хамтран аялал жуулчлал-зочид буудлын менежментийн 1 жилийн хамтарсан сургалтыг Инхолландын их сургуулийн сургалтын хөтөлбөрийг жишиг болгон зохион байгуулсан.
  • МХАҮТ-тай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд багшлах боловсон хүчнийг сургалт семинарт хамрагдах, хамтран сургалт зохион байгуулах, бизнесийн байгууллагуудад захиалгаар судалгаа хийх, судалгааны ажлын материал харилцан солилцож ашиглах, оюутнуудын мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж иржээ.
  • Хас банкны Баянзүрх салбартай хамтын ажиллагаатай ажилладаг.
  • АНУ-ын Colorado Heights University оюутан солилцооны хөтөлбөр
  • МУИС-ийн ЭЗСургууль, ХААИС-ийн ЭЗСургууль, СЭЗДС, ШУТИС-КТМС зэрэг сургуулиудтай хамтран ажиллаж иржээ.