Удирдах зөвлөл

Тус сургуулийн удирдах дээд байгууллага  нь Удирдах зөвлөл байна.

Удирдах зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Холбогдох хууль тогтоомж, дүрмийн дагуу байгууллагынхаа хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дотоод дүрэм, журмыг батлах, өөрчлөх
  • Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн хэмжээг тогтоох
  • Хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хувиарлалтыг баталж, зарцуулалтын тайланг хэлэлцэх
  • Сургалтын төлбөр, дотуур байрны болон бусад үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох
  • Байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх
  • Удирдах зөвлөл үйл ажиллагааны тайлангаа үүсгэн байгуулагчид жил бүр гаргаж өгөх
  • Их сургуулийн хүндэт цол олгох
  • Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд шийдвэрийг олонхийн саналаар гаргана.
  • Удирдах зөвлөл жилд хоёроос доошгүй удаа хуралдах ба ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, зөвлөлийн дарга буюу тус зөвлөлийн 3-аас доошгүй гишүүний санаачлагаар хуралдуулна.
  • Удирдах зөвлөл нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий хороо, комисс байгуулан ажиллуулж болно.
  • Удирдах зөвлөл өөрийн дүрэмтэй байна.

Удирдах зөвлөлийн гишүүд

Д.ДОРЛИГСҮРЭН

Отгонтэнгэр их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Монголын бэлчээрийн менежментийн холбооны захирал, МУ-ын гавъяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор (Ph.D), профессор

М.Зээргэнэ Сургалтын менежер

М.ЗЭЭРГЭНЭ

ОТИС-ийн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, сургалтын албаны менежер

Н.ЭНХЗАЯА

Отгонтэнгэр их сургуулийн ректор, ОТИС-ийн эрдмийн зөвлөлийн дарга, Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)

 

Л.БААСАН

ОТИС-ийн Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, МУ-ын гавъяат багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

Н.БЭГЗ
БСШУС-ын сайдын зөвлөх, Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

С.ЦЭРЭНДОРЖ

Өмгөөлөлийн “Зарчим” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн захирал, хууль зүйн ухааны доктор (Ph.D)

Г.ЖАРГАЛСАЙХАН

ОТИС-ийн хүмүүнлэгийн сургуулийн зөвлөх багш, эрдмийн зөвлөлийн гишүүн, ЮНЕСКО-гийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D), профессор

162f527447b9cd6abig

Б.ДАШ-ЁНДОН

ШУА-ийн Философи, социологи эрх зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор

Д.ЦОЛМОН

ОТИС-ийн санхүүгийн албаны дарга

Ж.ЗОЛБАЯР

ОТИС-ийн Дэд захирал

Б.ОДГЭРЭЛ

Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал, Улс төрийн ухааны доктор (Ph.D)

Б.ГАЛИНДЭВ

ОТИС-ийн багш, философийн ухааны доктор (Ph.D), профессор

Ж.ТӨРБОЛД

АНУ-ын Брижпортын их сургуулийн магистр

Д.ҮЙЛСТ

Бээжингийн их сургуулийн докторант

Р.ЧУЛУУНБААТАР

ОТИС-ийн ерөнхий менежер

Б.ДӨЛГӨӨН

ОТИС-ийн оюутны холбооны тэргүүн, санхүү менежментийн 3-р ангийн оюутан