Хамтын ажиллагаа

ОТИС-ийн хамт олон гадаадын болон дотоодын их, дээд сургуулиуд, олон улсын байгууллагуудтай хамтран сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг.
• Минг Чуаны Их Сургууль /Тайвань/
• Конгжу Үндэсний Их Сургууль /Солонгос/
• Комазавагийн Их Сургууль /Япон/
• Колорадо Хайтс Их Сургууль /АНУ/
• Ляошины Их Сургууль /Хятад/
• Оберлины Их Сургууль /Япон/
• АНУ-ын Брижфордын Их Сургууль

Мэргэжлийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг.
Хамтран ажилладаг байгууллагууд
• Монголын их, дээд сургуулиудын консерциум
• Монголын Номын Сангуудын Консорциум
• Хувийн их, дээд сургуулиудын холбоо
• Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл
• Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
• Хууль зүйн үндэсний хүрээлэн
• Үндсэн хуулийн цэц
• Монголын хуульчдын холбоо
• ЮНЕСКО
• Нийслэлийн боловсролын газар
• Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт
• Монголын англи хэлний багш нарын холбоо
• ЭМНЕСТИ интернэйшнл
• Тайваны боловсролын төв
• Монголын өмгөөлөгчдийн холбоо
• Монголын менежментийн холбоо
• Монголын маркетингийн холбоо
• Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
• Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
• Монголын сонины холбоо
• Монголын чөлөөт сонины холбоо
• Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамд болон төлөөлөгчийн газар
• Дэлхийн банк
• Азийн сан
• Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг
• Японы хүүхдийг ивээх сан

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр
• Иргэдэд эрх зүйн боловсрол олгох сургалт сурталчилгааны “Хуулийн цаг” теле зохиомжит цуврал нэвтрүүлгийн хөтөлбөр (Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, ХЗДХЯ-тай хамтран-1998 оноос 6 жил)
• “Шүүгчийн ном”-1 төсөл (Азийн хөгжлийн банктай хамтран-1998)
• Хууль зүйн салбарын сургалтын агуулга, стандартыг шинэчлэн боловсруулах дэд төсөл (Дэлхийн банкны “Шүүх эрх зүйн шинэчлэл” төслийн хүрээнд-2003-2011)
• “Солонго” төсөл (Япон-Монголын Эдийн засгийн хөгжлийг дэмжих төвтэй хамтран-2003)
• “Иргэний хуулийн тайлбар” номын төсөл (Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, 2003-2004)
• “Шүүгчийн ном-2” төсөл (АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Олон улсын хууль зүйн хөгжлийн институттэй хамтран-2004)
• Дүүрэг, Нийслэлийн шүүхүүдэд “Шүүхийн ажиглагч” төсөл (АНУ-ын Азийн сан-2005)
• Орон нутгийн шүүхүүдэд “Шүүхийн ажиглагч” төсөл (АНУ-ын Азийн сан-2006)
• “Мэтгэлцэх ур чадварын сургалт явуулах сургагч багшийг бэлтгэх” төсөл (АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, “Шүүх эрх мэдэл шинэтгэл” хөтөлбөрийн хүрээнд-2006)
• “Хууль зүйн клиник сургалт” төсөл (АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, “Шүүх эрх мэдэл шинэтгэл” хөтөлбөрийн хүрээнд-2006)
• “Говь санаачилга” төсөл (АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, “Шүүх эрх мэдэл шинэтгэл” хөтөлбөрийн хүрээнд-2007)
• “Хуульчийн ур чадвар хичээлийн хөтөлбөр, гарын авлага боловсруулах” төсөл (АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, “Шүүх эрх мэдэл шинэтгэл” хөтөлбөрийн хүрээнд-2007)
• “Ажлын байран дахь бэлгийн дарамтлалтай тэмцэх, эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх, хуулийн төсөл боловсруулах” төсөл (Хөгжлийн Ниссора сан, Монголын Нэгдсэн Эмэгтэйчүүдийн сантай хамтран-2007)
• “Телемост зайн сургалт”-ын төсөл (Японы Комазава сургуультай хамтран-2008)
• “Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хууль тогтоомжинд дүн шинжилгээ хийж, хуулийн төсөл боловсруулах” төсөл (Японы хүүхдийг ивээх сантай хамтран-2009)
• “Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хөгжил, хамгааллын төвд хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх” дэд төсөл (Их Британийн хүүхдийг ивээх сантай хамтран “Хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгох” төслийн хүрээнд-2009)
• “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, тогтоомжинд дүн шинжилгээ хийх” төсөл (Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран-2010)
• “Шүүх ажиглах” төсөл (Нээлттэй нийгэм форумтай хамтран-2010)
• “Хууль зүйн үйлчилгээг сайжруулах, эрх зүйн сургалтын хөтөлбөр боловсруулах” дэд төсөл (Дэлхийн банктай хамтран-2010)
• “Ажлын байран дахь бэлгийн дарамтлал ба түүнээс урьдчилан сэргийлэх талаар гарын авлага, сургалтын материал боловсруулах” төсөл (Хөгжлийн Ниссора сан, Монголын Нэгдсэн Эмэгтэйчүүдийн сантай хамтран-2010)
• “Ногоон алт” төсөл (Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран-2008 оноос)
• “Үндэсний сургагч багш бэлтгэх” төсөл (Дэлхийн банк, ХЗДХЯ, Ханнс Зайделийн сантай хамтран-2010)
• “Уул уурхайн болон барилгын салбарын сургагч багш нарт зориулсан англи хэлний эрчимжүүлсэн сургалт” төсөл (Мянганы Сорилтын сантай хамтран-2010)
• “Асрамж, халамжийн байгууллагад хүүхэд шилжүүлэх асуудлын эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийх” төсөл (Хүүхдийн төлөө Үндэсний газартай хамтран-2011)