Өнөө цагт гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт олон, ажил мэргэжлийн болоод олон нийтийн харилцаанд хүмүүс бие биенээ ойлгох, мэдрэх асуудал чухал болсоор байна. Хүн төрөлхтөн техник, технологийн дэвшлээс хэт хамааралтай болж байгаа энэ цагт амьд харилцаанаас үүсэх аз жаргал үгүйлэгдэхэд хүрсэн. Тиймээс ч сэтгэл судлалын шинжлэх ухаан нийгмийн эрэлттэй салбаруудын тоонд зүй ёсоор орж байна.18401980_457236464618190_8477250477199028189_oОТИС-ийн багш, сэтгэл судлаач Б.Энхбаярын “Харилцааны сэтгэл зүй” ном нь дээрх хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүмүүс хоорондын харилцаанд үүсээд байгаа олон асуултанд хариулт өгсөнөөрөө чухал ач холбогдолтой болжээ.
Интер ном дэлгүүрт хийсэн цоо шинэхэн номынхоо нээлтэнд залуу судлаач Б.Энхбаяр “Хүн төрөлхтөний хөгжлийн чиг хандлага харилцааны сэтгэлзүйтэй салшгүй холбоотой. Би, чи юу бүтээж чадах вэ? гэхээсээ илүү бид хамтдаа юуг бүтээх вэ? гэдгээ харах нь чухал. Тиймээс ч бид мэдээлэл бус мэрдэмжээ солилцож чадвал тэр хамгийн сайн харилцаа юм” гэсэн юм.

18358862_457236584618178_5422309384017733785_o“Харилцааны сэтгэлзүй” ном харилцааны тухай үндсэн асуудал, харилцааны тухай үзэл баримтлал, харилцах зөвлөгөө гэсэн гурван хэсгээс бүрджээ. Энэхүү харилцах урлагт шинэ хуудас нээсэн номыг та Интер номын дэлгүүр, Аз хур номын дэлгүүрээс авах боломжтой юм байна.
18422096_457236457951524_8796115677090586000_o