ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРМААС …

Долоо. Хичээлийн байранд баримтлах журам

7.1. Хичээлийн байрны дэгийг зөрчигчдөд нийтээр шаардлага тавьж ажиллахыг хамт олон ба хувь хүний үүрэг гэж үзнэ. Хичээлийн байранд дараах зүйлийг хориглоно.
7.1.1. хичээллэж байгаа анги, танхимд малгай, гадуур хувцастай явах
7.1.2. хичээлийн бусад үед нөлөөлөхүйцээр чанга ярих, үймж шуугих, гүйх, дуу хөгжим ажиллуулах
7.1.3. зориулалтын бус газар хог хаях, цонхны тавцан дээр гарч суух, шатан дээр бөөгнөрч зогсох, байрны хана, хаалга, ширээ, цонх, эд хогшил дээр элдэв зүйл эрээчих, эд хогшил, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, үзүүлэнг гамгүй эдэлж гэмтээх, сургуулийн захиргаа, эд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр анги танхим, хичээлийн байрнаас эд хөрөнгө шилжүүлэн зөөх, авч гарах
7.1.4. хичээлийн хуваарьт өрөө байрыг дур мэдэн солих, зориулалтын бусаар ашиглах.
7.1.5. Согтууруулах ундааны зүйл хэрэглэх, зориулалтын бус газар тамхи татах, согтуугаар хичээлийн байранд нэвтрэн орох
7.1.6. цонх, салхивч, усны цорго онгорхой орхих
7.1.7. хууль ёс, нийгмийн дэг журам, сургуулийн үйл ажиллагааны дотоод журам зөрчих, сургалтын, шинжлэх ухааны үзэл баримтлалын эсрэг чиглэсэн элдэв сурталчилгаа явуулах
7.1.8. захиргааны зөвшөөрөлгүйгээр хичээлийн байранд улс төрийн жагсаал цуглаан зохион байгуулах
7.1.9. багш, ажилтан, оюутан сургуулийн хичээлийн байранд орохдоо үнэмлэх, нэвтрэх бичиг баримтаа жижүүрт шалгуулна. Гадны хүнийг уулзах гэсэн хүний зөвшөөрлөөр оруулна.
7.1.10. ажил, хичээлгүй байгаа үед багш, ажилтан бүр хичээлийн байр, анги, танхим, лабораторийн техникийн ба галын аюулгүй байдлыг шалган /тандаж/ түлхүүрийг хичээлийн байрны жижүүрт хүлээлгэж өгнө. Хичээлийн байранд гарсан аливаа осол зөрчлийг мэдсэн хүн бүхэн жижүүрт мэдэгдэж байх үүрэгтэй.
7.1.11. хичээлийн танхим, анги, лаборатори, кабинетийн түлхүүрийг тогтоосон журмын дагуу жижүүр хадгалж олгоно. Шаардлагатай зарим өрөө тасалгааг лацдаж байна.
7.1.12. хичээлийн байрны цахилгаан ба сантехникийн төхөөрөмжийг дур мэдэн өөрчлөх, солих, салгахыг хориглоно.
7.1.13. оюутнууд хичээл эхлэхээс 10 минутын өмнө ирж, хичээл бэлтгэлээ хангасан байх шаардлагатай.
7.1.14. гарч болзошгүй галын аюул, хулгай, ус алдалтын талаар анхааран ажиллаж, аюул, осол гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээг авхуулна
7.1.15. хичээлийн байранд зөвшөөрөгдсөнөөс бусад газарт худалдаа, үйлчилгээ хийхийг хориглоно.
7.1.16. харъяа удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр сургууль дээр орой 22 цагаас хойш ажиллах ба хоноглохыг хориглоно.
7.2. Энэ журмыг сургуулийн нийт ажиллагсад, суралцагсад дагаж мөрдөнө.
7.3. Хичээлийн байранд дагаж мөрдөх энэхүү журмыг зөрчигчдөд захиргааны хариуцлагын тухай хууль, архи тамхины эсрэг тэмцэх хууль, ректорын тушаал, албан даалгаврыг үндэслэн арга хэмжээ авах эрхтэй.

Найм. Хичээллэх журам

8.1. Отгонтэнгэр их сургуулийн хичээл сургалтын ажил нь сургалтын төлөвлөгөөний дагуу сургуулийн захиргаанаас гаргасан хичээлийн цагийн хуваарийн дагуу оногдсон өрөөнд явагдана. Хичээлийн цагийн хуваарийг хагас жил тутамд зохиох ба хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө гаргасан байна.
8.2. Хичээлийн үргэлжлэх хугацаа 90 минут, хичээл хоорондын завсарлага 10 минут байна. Хичээлийн явцыг, сургалтын алба, сургалтын албаны менежер хянана.
8.3. Хичээлийн дундуур багш, оюутныг дуудах, тэднээр өөр ажил хийлгэхийг хориглоно. Хичээлд гадны хүн суух бол зөвхөн хичээл сургалт эрхэлсэн дэд захирал, сургалтын албаны зөвшөөрлөөр сууна.
8.4. Хичээлийн туслах ажилтан хичээл эхлэхийн өмнө уг хичээлийн хэрэгсэл, үзүүлэн материал, гарын авлага зэргийг бэлэн байлгах ёстой.
8.5. Хичээлийн өрөө тасалгаа, тэнд байвал зохих сандал, ширээ, самбар, индэр зэрэг хэрэгслийг бэлэн байлгах асуудлыг сургуулийн захиргаа /аж ахуйн хэлтэс/ хариуцна. Харин багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сургуулийн захиргаа бэлэн болгоно.
8.6. Ангийн зөвлөх багш нарыг ректорын тушаалаар томилон ажиллуулна. Ангийн зөвлөх багш нь ангийн оюутнуудад сурлага, хүмүүжлийн талаар зөвлөгөө өгөх үүрэгтэй.