Отгонтэнгэр их сургуулийн

Хууль зүйн клиник сургалтын төвийн танилцуулга

Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хууль зүйн клиник сургалтын төв нь 20062007 оны хичээлийн жилээс эхлэн АНУ-ын хөгжлийн агентлаг, ШЭМШХ болон ОТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны  хүрээнд байгуулагдан ажиллаж байна.

Хууль Зүйн Клиник Сургалтын төв 

Эрхэм зорилго: Оюутнуудад мэргэжлийн чадвар, дадал дүй эзэмшүүлэх, хуульчийн ёс зүйн хандлага төлөвшүүлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх онол, практикийн сургалт явуулах, төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхэд оршино.

Хууль зүйн клиник сургалтын төвд өмгөөллийн эрх бүхий, онолын болон практикийн өндөр мэдлэг, чадвартай клиникийн багш-өмгөөлөгч, клиникийн зочин-профессор зэрэг 12 багштай.

Тус клиник сургалтын төв нь клиникийн онолын болон практик сургалтын танхим, иж бүрэн компьютер, принтер, хувилах машин, интернет, TV, хууль тогтоомжийн лавлагааны сан, үйлчлүүлэгчдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх гарын авлага, тараах материалын сан, тэдэнтэй уулзах тусгайлан тохижуулсан уулзалтын өрөөтэй.

Төлбөрийн чадваргүй болон бага орлоготой иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн салбарууд

  • Захиргааны эрх зүй
  • Иргэний болон бизнес, өмчийн эрх зүй
  • Гэр бүлийн эрх зүйн
  • Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл
  • Хөдөлмөрийн эрх зүй, Нийгэм хангамжийн эрх зүй
  • Оюуны өмчийн эрх зүй
  • Газрын эрх зүй
  • Эрүүгийн эрх зүй /хөнгөн, хөнгөвтөр гэмт хэргийн хүрээнд/
  • Процессын эрх зүй,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүй

 

Хууль зүйн клиник сургалтын төвийн бүтэц

21

Хууль зүйн клиник сургалтын төвийн үндсэн үйл ажиллагааны бүтэц22