ОТИС-ийн хятад хэлний орчуулагчийн 4-р ангийн оюутнууд хятадын сүүлийн үед ихээхэн
алдаршиж байгаа “Адармаатай аялал”, “Одонд шивнэсэн хүсэл” кинонуудыг орчуулжээ. Тэд
дадлагын тайлангаа энэхүү бүтээлүүдээрээ хамгаалсан бөгөөд оюутнуудад нээлттэй үзүүлсэн юм.
Анх удаа зохион байгуулж байгаа энэхүү кино өдөрлөгт Хүмүүнлэгийн сургуулийн эрдэмтэн багш
нар болон оюутнууд оролцож азийн шилдэг жүжигчидийн тоглосон онц сонирхолтой кинонуудыг
шимтэн үзлээ.
“Адармаатай аялал” кино 2010 онд дэлгэцэнд гарсан дариудаа үзэгчидийг байлдан дагуулж
хамгийн их орлого олсон инээдмийн кино юм. Хятадын кино дэлгэцийн алдарт жүжигчин Ван
Баоцян, Сюй Жөн нарын тоглосон энэхүү инээдмийн кино амьдралд өнгө мөнгөнөөс илүү хүний
мөн чанар, гэр бүл хамгаас эрхэм гэдгийг үзүүлсэнээрээ оюутнуудыг сонирхолыг ихэд татаж
байлаа. Жүжигчин Ван Баоцян бол Азийн “Мистер Бин” гэгддэг Хятадын “Алтан арслан”,
Тайваний “Алтан морь”, Азийн болон Нью Иоркийн кино наадмын шилдэг эрэгтэй дүрийн
шагналт алдарт жүжигчин юм.

IMG_0018 249A8286 “Одонд шивнэсэн хүсэл” кино бол уран зөгнөлт, хайр сэтгэлийн кино драм. Киноны гол
дүрийн жүжигчид болох Эрик Ван, Дун Вэйзя нар Хятадын алдарт телевизийн шоуны хөтлөгчид
бөгөөд Канны олон улсын кино наадмын “Азийн шинэ нүүр царай”-гаар тодорч байжээ.
Хятад хэлний орчуулагчийн 4-р ангийн оюутан Г.Отгонцэцэг, Э.Намсрай, Ч.Батбаяр,
Э.Тунгалагтуяа, Х.Уянга, Л.Лхагважаргал нар дээрх кинонуудыг орчуулсан бөгөөд багш
Л.Хишигжаргал, Ө.Нарантуяа нар удирджээ. Мөн ОТИС-ийн дэргэдэх “Genius” орчуулгын
товчоонд Ч.Мөнхчимэг, Б.Мөнхзул, Э.Төмөрболд, Д.Батхуяг, Л.Лхагважаргал нэг сарын турш
дадлага хийн бичиг баримт, гэрээ гэх мэт олон орчуулгуудыг чанарын өндөр түвшинд хийснийг
багш нар нь онцлон дурдаж байлаа.

249A8268 249A8284Киноны орчуулга бол хамгийн адармаатай ажлуудын нэг гэдгийг орчуулагчид ярьдаг.
Үгчлэн орчуулахаасаа илүү киноны утга санаа, ярианы өнгө аяс, түүнийг монгол хэлний
онцлогтой уялдуулах гээд орчуулагчаас ихээхэн ур чадвар шаарддаг ажил юм. Энэ бүхнийг
оюутнууд харьцангүй сайн гаргаж өгчээ хэмээн кино тайланд оролцсон багш нар үнэлж байлаа.
Ийнхүү оюутнууд дадлагынхаа хугацаанд өөрсдийн орчуулсан хоёр кинотой болсоноос гадна маш
их туршлага хуримтлуулж өөрсдийн сурч мэдсэнээ багш нартаа үнэлүүлж чадсандаа баяртай
байлаа.