ОТИС-ийн Хятад хэлний ангийн  оюутнуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг  “Хятад хэлний АСТ 2017” амжилттай болж өндөрлөлөө. Хятад хэлний салбар ОТИС-ийн анхны мэргэжлүүдийн нэг бөгөөд энэхүү арга хэмжээ 1991 оноос хойш жил бүр “Хятадын Соёлын өдөрлөг” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагддаг уламжлалтай.

Хятадын хэл, соёлыг сурталчилан таниулах, сонирхон судалж буй оюутнуудын хэлний болоод орон судлал, соёлын мэдлэгийг дээшлүүлэх, ярих, сонсох, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг тэмцээнд хятад хэлний орчуулагчийн ангийн нийт оюутнууд оролцдогоороо онцлогтой.

25158243_558615794480256_6269725384473257719_n 25396134_558615917813577_3391053407263390008_n

Энэ удаагийн “Хятад хэлний АСТ” нь

  • Мэндчилгээ
  • Түлхүүр үсгээр ханз бүтээх тэмцээн
  • Зурлагын тоогоор ханз бичих тэмцээн
  • Та Та Тунга Ханз таах тэмцээн
  • Үгсийг зөв байрлалд оруулж өгүүлбэр бүтээх тэмцээн
  • Хятад хэл дээр илтгэл тавих тэмцээн
  • Зүйр цэцэн үг, хэлц үг, битүү үг тайлбарлах тэмцээн
  • Асуулт хариултын тэмцээн
  • Түргэн хэллэгийн тэмцээн гэсэн нийт 9 үе шаттай явагдаж, шүүгчийн

Бүрэлдэхүүнд  ГХАТҮТ-ийн эрхлэгч доктор  Б.Одгэрэл, Хятад хэлний багш Ө.Нарантуяа, Л.Хишигжаргал, Рэн Ли Жин, Сун Ю Вэй нар байлаа.

25299219_558615951146907_5976796996491518413_n 25398878_558612811147221_3912772271854238088_n 25289202_558612727813896_2563904983478148268_n 25158157_558612797813889_487865923013690582_nОюутнууд таван багт хуваагдан авъяас чадвар, эрдэм мэдлэгээ сорин уралдсанаас тэргүүн байранд Б.Мөнхчимэг ахлагчтай 3-р баг, удаахь байранд Г.Отгонцэцэг ахлагчтай “Мөрөөдөл” баг, гуравдугаар байранд Б.Тэгшжаргал ахлагчтай “Фламинго” баг тус тус шалгарлаа. Мөн багуудын мэндчилгээ буюу урлагийн үзүүлбэрийн төрөлд Г.Отгонцэцэг ахлагчтай “Мөрөөдөл” баг үзэгчдийг байлдан дагуулсан сонирхолтой үзүүлбэрээрээ бусдыгаа манлайлан тэргүүн байр эзэлсэн юм.